Солонгос влоггер Украины армид "дарга" болж дэвшчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Солонгос влоггер Украины армид "дарга" болж дэвшчээ

Солонгос влоггер Украины армид "дарга" болж дэвшчээ

Өмнөд Солонгосын влоггер, 37 настай Ри Кен Украинд тулалдаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ри Кен Украины армид удирдах албан тушаалд дэвшчээ.

Украины дотоод хэргийн яамны дэд сайд асан Антон Геращенко өчигдөр твиттертээ, сайн дурын цэрэг Ригийн зургийг оруулаад "тусгай ажиллагааны туршлагаараа даргын албан тушаалд" очлоо гэж жиргэсэн байна. Зурагт Ри Украины армийн цэрэг хувцас өмсч, сахал нь өтгөн ургасан байгаа нь харагджээ. Влоггер байхдаа тэрбээр сахлаа хуссан цэмцгэр төрхтэй нэгэн байв.

Ри Кен влоггер болохынхоо өмнө Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэгт алба хаасан юм. Тэрбээр Ирпин хотод оросуудын эсрэг тулаанд маш олон оновчтой төлөвлөгөөг гаргасан гэдгийг экс дэд сайд онцолжээ.

Тэрбээр өмнө нь Өмнөд Солонгост хоёрдугаар сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу Украин руу аялах нь хориотой учир Сөүлд рүү буцаж очвол баривчлагдана гэдгээ учирлаж байв. Уг хуулийн дагуу тэрбээр 10 сая воны торгууль төлөхөөс гадна шоронд ял эдлэх магадлалтай аж.  Тиймээс тэрбээр Украины засгийн газраас шаардлагатай баримт бичгүүдийг авахаар хүсэлт гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж