Москва хотноо болж чөлөөт бөхийн мэргэжлийн лиг буюу Иван Поддубныйгийн нэрэмжит лигт Монголын 11 тамирчин ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт М.Лхагвагэрэлийг өрсөлдөгч нь спортын бус авир гарган барилдааны үеэр цохижээ. Барилдаан 2:2 гэсэн харьцаатай өрнөж байсан бөгөөд сүүлд оноо авсан гэдэг утгаараа манай тамирчин хожиж байв. Гэтэл ялагдсандаа уурссан Хойд Осетийн Ацамаз Теблоев манай бөхийг цохиж унагаасан аж.
Хоёр тамирчны хувьд өнгөрөгч хоёрдугаар сард Яшар Догугийн тэмцээнд учраа таарахад М.Лхагвагэрэл мөн ялж байв. Гадны хэвлэлүүдээр Ацамаз Теблоевыг бохир тамирчин гэж тодорхойлж, барилдах эрхийг нь бүх насаар нь хас гэж бичжээ.
Холбоотой мэдээ