Германы канцлер Олаф Шольц парламентад Украины нөхцөл байдлын талаар үг хэлж, цаг үеийн байдлыг “Европын холбоонд тохиолдож байсан хамгийн хэцүү он цаг” гэж тодорхойлжээ. Шольц энэ сарын сүүлээр болох Украины асуудлаарх ЕХ-ны ээлжит бус дээд хэмжээний уулзалтын өмнө, Пүрэв гаригт Германы парламентын доод танхим болох Бундестагт үг хэлсэн юм. Канцлер гурван сар орчим үргэлжилж буй мөргөлдөөнийг тойрсон бодлогынхоо талаар тун удахгүй мэдэгдэл хийнэ гэж ажиглагчид үзэж байна.
Шольц дайнд хариу үйлдэл үзүүлснийхээ төлөө маш их шүүмжлэлд өртөж байв. Тиймдээ ч зарим шүүмжлэгчид Орост сул, хэт болгоомжтой хандаж байна гэж үздэг. Берлиний Украин руу хүнд зэвсэг илгээх ажил удааширсан гэж шүүмжлүүлээд байв. Мөн Европын бусад удирдагчдаас ялгаатай нь Шольц Киевт очоогүй хэвээр байгаа юм.
"Энх тайван гэдэг бол бидний хамгаалах ёстой үйл. Энэ бол Оросын Украинд хийсэн харгис хэрцгий дайралтаас бидэнд сургамж өгөх зүйл юм" гэжээ. Мөн “Гаднаас ирэх шахалт их байх тусам бид Европын холбооны хувьд хүчээ нэгтгэж, хамтран ажиллах болно. Бид бүгд нэг зорилготой, Орос энэ дайнд ялах ёсгүй, Украин ялах ёстой" гэж Шольц хэлэв.
Эх сурвалж: ABC News