Нийслэлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 34.5 хувь нь гадаадад гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Нийслэлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 34.5 хувь нь гадаадад гарчээ

Нийслэлийн үйлдвэрийн газрууд өнгөрсөн сард 191.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 201.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 35.6 хувиар, борлуулалт нь 45.6 хувиар тус, тус өссөн үзүүлэлт ажээ. Аж үйлдвэрийн нийт борлуулалтын 132.3 тэрбум төгрөгийг дотоодод, 69.5 тэрбум төгрөгийг гадаадад борлуулсан байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уул уурхай олборлох салбарын үйлдвэрлэл 41.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэлт 45.7 хувиар, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 9.6 хувиар тус, тус өссөн байна. Нийслэлийн үйлдвэрийн газрууд нийт борлуулсан бүтээгдэхүүний 34.5 хувийг экспортоор гаргасан байна. Нийт экспортын 62.7 хувийг төмрийн хүдэр олборлолт, 11.6 хувийг бусад ашигт малтмал олборлолт, 17  хувийг нүүрс олборлолт, 1.5 хувийг хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэлт, 7.1 хувийг нэхмэлийн үйлдвэрлэлт тус бүр эзэлжээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж