Банкуудын валют арилжааны хязгаарлалт суларчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Банкуудын валют арилжааны хязгаарлалт суларчээ

Банкуудын валют арилжааны хязгаарлалт суларчээ

Арилжааны банкууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр бэлэн ам.доллар гаргахгүй, харин бэлэн бус гүйлгээ дээр өдрийн нэг сая төгрөгийн хязгаар тогтоогоод байв. Aм.доллар олдохгүй үед “Найман шарга” дээр ханшийн хөөрөгдөл үүсч, “Монгол Улс 2 ханштай болчихлоо” гэж яригдсан. Сошиал орчинд ч иргэд, бизнес эрхлэгчид уур бухимдлаа илэрхийлж байв. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн талаар арилжааны банкуудаас тодрууллаа.

Банкуудын валютын арилжаанд тогтоогоод байсан нэг сая төгрөгийн хязгаарлалт цуцлагдаж, гадагшаа свифт сүлжээгээр дамжуулах гүйлгээ ямар ч хязгаарлалтгүй болжээ.

ГОЛОМТ БАНК:

-Бэлэн бусаар 50 сая төгрөг хүртэл гүйлгээ хязгаарлалтгүй байна. Валют бэлнээр авъя гэвэл зөвхөн Дархан-Уул аймаг дахь салбаруудад боломжтой гэв.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

-Төгрөгөөс ам.доллар руу хөрвүүлэх гүйлгээнд 50 сая төгрөг хүртэл хязгаарлалттай байна. Харин валютын данснаас аливаа гүйлгээ хийхэд хязгаарлалтгүй байгаа аж. Валютын данснаасаа мөнгө авахад салбар дээр заавал өөрийн биеэр очиж, хүсэлтээ өгснөөр гүйлгээ хийх боломжтой байна.

ТӨРИЙН БАНК:

-Гадаад гуйвуулга дээр бэлнээр валюттайгаа байх нөхцөлд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Харин арилжаа буюу төгрөгөөс ам.доллар руу хөрвүүлэх, шилжүүлэг хийхэд 10 сая төгрөг хүртэл лимиттэй байгаа аж.

ХАС БАНК:

-Гадаад улс орнууд руу свифт сүлжээгээр хийгдэж буй гүйлгээ ямар нэгэн хязгаарлалтгүй байна. Харин дотоодод валют авах, зарах, дотоодын данс руу валют шилжүүлэхэд 20 сая хүртэлх төгрөгийн хязгаарлалттай байна.

ХААН БАНК:

-Валютын бүх төрлийн гүйлгээ 10 сая төгрөг хүртэл хязгаарлалттай байна.

 Албан ханш болон “Найман шарга”-ын ханшийн зөрүү эрс багасчээ

Банкуудын ханш: 2022 оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар банкуудын самбарын ханш бэлэн бус гүйлгээний хувьд дараах байдалтай байна:

Банкуудын самбарын ханш

Албан ханш: Банкууд дээр хийсэн валют арилжааны ханшийн дунджийг Монголбанк тооцоолж гаргаад, албан ханш болгон зарладаг бөгөөд ихэвчлэн гааль, татвар болон нягтлан бодох бүртгэлийн зорилгоор ашиглагддаг. Aлбан ханш өнөөдрийн байдлаар 3116.60 төгрөг байна.

Найман шаргын ханш: “Найман шарга” валют арилжааны төвд ченжүүд валютыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр худалдаалж байна. Өнөөдрийн байдлаар ББСБ-уудын валют арилжааны цэгүүд дээр ам.долларын авах ханш 3132 төгрөг, зарах ханш 3135 төгрөг байв.

Эндээс үзэхэд, Монголбанкны албан ханш болон “Найман шарга” дээрх ханшийн хооронд бараг зөрүүгүй болжээ. Өнгөрсөн сард ам.доллар хомсдож, зах дээр савлагаа үүсч байх үед энэ зөрүү 200 төгрөгт хүрээд байсан билээ. Харин одоо валютын зах тогтворжиж, хэвийн байдал руугаа эргэн шилжсэн байна. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдий үнэ сайн, улмаар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 450 сая ам.долларт хүрч, валютын орох урсгал сайжирсан нь үүнд чухал нөлөө үзүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж