Сармагчны цэцэг өвчин хэр аюултай вэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Сармагчны цэцэг өвчин хэр аюултай вэ?

Сармагчны цэцэг өвчин хэр аюултай вэ?

“Monkey pox” буюу сармагчны цэцэг гэх өвчин Европ, АНУ зэрэг орнуудаар тархаад эхэллээ. Чухам энэ төрлийн өвчин нь хэр өндөр эрсдэлтэй болон биед гарах өөрчлөлтүүдийг мэдэж байх нь зүйтэй. Сармагчны цэцэг өвчин нь “Poxviridae” овгийн “Ортопоксвирус”-ийн төрөлд хамаардаг. Нэг ёсондоо салхин цэцэг өвчний нэг төрөл зүйл юм. Хамгийн анх Төв болон Баруун Африкийн халуун оронд сармагчны төрөл зүйлээс илэрч байсан ба ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин байв.

Амьтнаас хүнд халдварлах чадвартай учир гаднын бүс нутагт зөөвөрлөгдөж байжээ. Сармагчны  цэцэг нь эмнэл зүйн хувьд хүндэвтэр өвчинд тооцогддог байна.

 Салхин цэцэгтэй шинж тэмдэг төстэй. Анх 1980-аад онд салхин цэцэг өвчнийг анагаах эм, вакцинжуулалт нэвтэрснээр сармагчин цэцэг нь салбартаа хамгийн том ортопокс вирус болон үлджээ.

Төрөл бүрийн амьтан сармагчин цэцгийн халдвар авах боломжтой. Модны хэрэм, Гамбийн харх, мэрэгчийн төрөл зүйл болон хүн. Эрдэмтэд одоог хүртэл тус вирусийн гарал үүслийг судалж байгаа ба байгальд хэрхэн оршин тогтнож, хадгалагдаж байдаг нь сонин юм. Хамгийн анх амьтнаас хүнд халдварласан тохиолдол нь 1970 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад есөн настай хүү тус өвчнийг тусч байв. Одоогийн байдлаар Африкийн орнууд, Их Британи, АНУ, Израиль, Сингапур зэрэг орнуудад бүртгэгдсэн.

ШИНЖ ТЭМДЭГ

Сармагчны цэцэг өвчний нууц үе 6-13 хоног гэдэг боловч 5-21 хоног дотор хэлбэлзэнэ. Халдварыг хоёр үе шатанд хуваадаг. Халдварын эхэн үе 0-5 хоног үргэлжилж, халуурах, толгой хүчтэй өвдөх, хоолой өвдөх, лимфийн зангилаа хавагнах, биеийн булчин хөндүүрлэж өвдөх, сулбайх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Лимфийн зангилаа хавагнах нь салхин цэцэг болон бусад цэцэг өвчнөөс ялгарах гол шинж тэмдэг юм.

Хоёрдугаар үе шат нь халуурснаас 1-3 хоногийн дотор эхэлнэ. Энэ үед бие дээр шар тууралт, цэврүү, идээт үрэвсэл зэрэг гарна. Ихэвчлэн маш их загатнах ба нүүр, гарын алга, хөлийн ул, амны хөндий, бэлэг эрхтэн, нүдний салст бүрхэвч зэрэг газруудад туурдаг аж. Тууралрууд эдгэрэх явцад буюу 14-21 хоногийн дотор  хатаж унадаг ба арьсан дээр сорив үлдээх магадлалтай.

Сармагчны цэцэг ихэвчлэн 2-4 долоо хоног үргэлжилдэг ба хүүхдүүд хүнд тусдаг. Энэ нь хувь хүний дархлаа, халдварын хэмжээ, эрүүл мэндийн байдлаас шалтгаалдаг байна. Дархлаа сул үед сармагчин цэцэг хүндэрдэг. Сармагчны  цэцгийн хүндрэлүүд нь хоёрдогч халдвар, бронхопневмони, сепсис, энцефалит, нүдний эвэрлэг бүрхэвчийн халдвар, хараа муудах зэрэг болно. Шинж тэмдэггүй халдвар хэр зэрэг илэрч болох нь тодорхойгүй байна. Тус өвчнөөр нас баралт бага насны хүүхдүүд дунд өндөр аж. Нийт туссан  хүн амын 0-11 хувь нь нас бардаг бол одоо 3-6 хувь байна.

ХАЛДВАРЛАХ ЯВЦ, ЭМЧИЛГЭЭ

Сармагчны цэцэг туссан хүнтэй ойр зайд байсан тохиолдолд халдварлана. Вирус нь арьс, амьсгалын зам, нүд, хамар, амаар дамжин биед нэвтэрч болно. Мөн бэлгийн замаар тусах бүрэн боломжтой. Вирусээр халдварлагдсан сармагчин, харх, хэрэм зэрэг амьтантай харьцах, хүрэх тохиолдолд өвчлөх боломжтой ба хувцас, цагаан хэрэглэл зэрэг бохирдсон эд зүйлээр дамжина.

Одоогийн байдлаар сармагчны  цэцэг өвчинд зориулсан эм, вакцин бүтээгдээгүй. Гэхдээ салхин цэцэг өвчний вакцин сармагчны цэцгээс 85 хувь хамгаалдаг болохыг олж тогтоосон. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх арга замаар цаашид тархахаас хамгаалж болно.

Тогтсон эм тариа байхгүй тул шингэн хоол, хүнсийг ахиухан ашиглаж, хоёрдогч халдварт өвчин эмчлэх замаар эмчилгээ явуулдаг байна. Энэ нь шинж тэмдгийг арилгах, урт хугацааны үр дагавраас хамгаалах зэрэг юм.

Эх сурвалж: WHO, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж