Жонни Деппийн хуульчаар 37 настай Камилла Васкес ажиллаж буй. Васкес нь шүүх ажиллагаа, арбитрын асуудлаар мэргэшсэн бөгөөд нэхэмжлэгч талын гүтгэлгийн хэрэгт голчлон анхаарч ажилладаг аж. Тэрбээр АНУ-ын 2021-2022 оны шилдэг хуульчид нэр дэвших ёстой хүний нэгээр нэрлэгдсэн.
Депп, Васкес хоёр сүүлийн үед бие биенийхээ чихэнд шивнэж, инээлдэх зэргээр сээтэгнэх янз байдал үзүүлэх болсныг хүмүүс хэдийнэ анзаарсан байна. Тиймээс тэдний хооронд романтик харилцаа үүссэн үү гэсэн асуулт шүтэн бишрэгчдийнх нь дунд бий болжээ.
Тэдний харилцааг биеийн хэлний мэргэжилтэн ажиглаад, Амбер Хердийг үгүй хийх заль гэж нэрлэжээ. Депп, Васкес нар шүүхийн танхимд зориудаар дотно байдал үзүүлж байна гээд Титаник киноны Леонардо ДиКаприо, Кейт Уинслет нартай зүйрлэсэн байна.
Биеийн хэлний мэргэжилтэн Жэймс хэлэхдээ, “Васкесийн сээтэгнүүр байдал нь үйлчлүүлэгчийнхээ хэргийг ахиулах тактик байж магадгүй. Тэдний хоорондох романтик биеийн хэлэмж нь Деппийг илүү дур булаам харагдуулах арга. Шүүх дээр нэрээ цэвэрлэхээр оролдож буй хүн хуулийн багийнхантайгаа харилцаж байгаа байдал нь тангарагтны шүүхэд маш хүчтэй аман бус мессеж болдог” гэжээ.
Депп ба түүний хуульч хоёрын хооронд жигтэй харилцаа үүссэн үү гэх хардлага өнгөрсөн сараас эхэлж тарсан. Васкес утасны цэнэглэгчээ салгах үед нь Депп тусалж буй, сандлыг нь татаж өгч буй бичлэгүүд "ТикТок" дээр тавигдсантай энэ нь холбоотой. Гэвч энэ нь романтик харилцаа биш, зүгээр л Деппийг романтик баатар мэт харагдуулах төлөвлөгөө гэж биеийн хэлний мэргэжилтэн үзэж байна.
Эх сурвалж: DAILY MAIL, MARCA
Холбоотой мэдээ