Ардчилсан намаас хууль бусаар намын нэр барьсан этгээдүүд Улсын дээд шүүхэд нөлөөлж байгаа асуудлыг эсэргүүцэж, хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр /2022.05.20/ цуглаан зохион байгуулж байна.
АН-ын гишүүн М.Тулгат:
-Ардчилсан намын үзэл санаа, эрх, эрх чөлөөг боомилж, хувийн эрх ашгийн төлөө явж байгаа хүмүүсийг намын даргаар бүртгүүлэхээр явж байгаад харамсч байна. Хүний эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг хамгаалах цаг болсон. Олон улсад дайн, үймээн самуун зэрэг олон асуудал үүсч байгаа энэ үед Монгол Улсын үндэсний эрх чөлөө рүү халдах эрсдэл их байна. Эх орныхоо төлөө тэмцэж, амиа алдан, хэлмэгдсэн хүмүүсийг бид мартах ёсгүй. Бид Орос, Украины талаар яриагүй. Хэн нэгэн хүн өөр нэгний эрхэнд халддаггүй байх, бусад жижиг улс орныг дарангуйлахгүй байх талаар ярьж байна.
Х.Баттулга АН-ын даргад өөртэйгөө өрсөлдөөд ялсан. Тийм байж ичихгүй Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хичээж байгаа нь харамсалтай.
Хууль ёсны хувьд харсан ч үзэл санааны тухайд авч үзсэн ч АН энд байна. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа хүний эрхийг уландаа гишгэсэн. Сүүлийн 10-аад жилд Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд саад болсон гол хүн гэж түүнийг хэлж болно. Үндэсний эрх чөлөөг уландаа гишгэсэн Х.Баттулгын эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хатуу анхааруулж байна.
"ДЭЭД ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГЫГ УДАА ДАРАА ГАРГАЖ БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА"
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-Улсын дээд шүүх рүү, Үндсэн хууль руу нулимахыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Х.Баттулга тэргүүтэй хүмүүс төрийн тэргүүн байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр далайлгаж, улс төрийн эрх ашгаа хэрэгжүүлж байсан. Тиймээс өнөөдөр Улсын дээд шүүхэд нөлөөлөх оролдлогыг удаа дараа гаргаж байна. АН-ын гишүүд хүний эрхийн төлөө тэмцдэг болохоос намын даргаа сонгуулахын тулд өөрөө зулын гол болох ёсгүй. Бид өчигдөр Улсын дээд шүүх дээр жагсч байгаа АН-ын зарим гишүүнтэй очиж уулзахад хэний төлөө зулын гол болох гэж байгаагаа ч мэдэхгүй байсан. Тиймээс ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэхийг яаралтай зогсоохыг хүсч байна. Монголын шүүх цаашид Үндсэн хуульд захирагдаж ажиллахын төлөө явна. Хуулийн дагуу шийдвэр гаргах хэрэгтэй.
АН-ын гишүүддээ уриалахад нэг хүнийг дарга болохын төлөө биш нийт иргэдийн эрхийн төлөө тэмцэхийг хүсч байна.
АН-ын буруу ойлголттой яваа гишүүддээ хэлэхэд намын шинэ дүрмийн дагуу гуравдугаар сарын 31-нээс шинэчлэлт хийсэн. Тиймээс хэн нэгнийг үзэн ядаж нөгөө тал руу явах хэрэггүй. Намын даргын сунгаа, их хурлаа хэрхэн байгуулах талаар зохион байгуулалтыг хийж байгаа. Х.Баттулгаас болж жирийн гишүүдийн үзэл санаа хуваагдаж байна. Тиймээс нийт гишүүддээ хэлэхэд хууль ёсны АН ганц л бий.
"ТӨӨРСӨН, ТӨӨРӨЛДСӨН ГИШҮҮД АН-ДАА ИР"
АН-ын гишүүн Д.Сосорбарам:
-Монгол хүн бүрийн амьд байх, бизнес эрхлэх, тэгш боломжтой амьдрах нь ардчилалтай салшгүй холбоотой. Үзэл санаа, эрх чөлөө, өмчтэй байх эрхийнхээ төлөө нэгдэхийг нийт гишүүддээ хэлмээр байна. Төөрсөн, төөрөлдсөн АН-ынхан байгааг бид ойлгоно. Тиймээс УДШ-ийн гадна жагсч байгаа хүмүүст хандаж хэлэхэд хуулиа хүндлэх хэрэгтэй. Ямар ч шийдвэр гараагүй байхад тэмцэнэ гэдгээ илэрхийлж санаатайгаар нөлөөлөх явдал бол утгагүй. Ардчилсан улсад өөрийгөө золихыг илэрхийлнэ гэдэг бол буруу. Муу ёрлож, өөрийгөө зул гол болгоно гэж бүү хэл. АН-ын үзэл санааны төлөө явж байгаа бол түүний төлөө л нэгдэх хэрэгтэй.












Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
зочин 2022-05-20 192.82.75.180
ардчилагчид.хаана.явна.тэнд.хэрүүл.үзэн.ядалт.хар.бузрууд
Zochin 2022-05-20 212.102.51.242
Ардчилал гэдэг нэр томьёо үүнд хамаагүй! Эрх баригч МАН-тай нийлсэн яахаас ч буцахгүй болсон Ц.Элбэгдорж тэргүүтэй хэдэн нусан таглаа л үймүүлсээр өдий хүрлээ. Эд нар л жинхэнээсэн АН-ыг жонхууруулж, завааруулсаар. Ард нь мэдээж Сү.Батболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар ил, далд дэмжиж байгаа нь хэнд ч ойлгомжтой! Нэгмөсөн өрсөлдөгч сөрөг хүчнээ нугаслаж авах гэсэн увайгүй явуулгаа хийсээр. УДШ дээр очоод АН-ын гишүүдтэйгээ ч уулзахаас айгаад байгаа биз дээ?! Очвол үсдүүлнэ, гурил цацуулна л даа
Зочин 2022-05-20 66.181.182.48
Ардчилал гэж хаана ч байхгүй. Тэнэгүүдийн хийрхэл…Нөгөө Коммунизм гэдэг шиг л нэг хий үзэгдэл,дэмий солиорол гэгч бололтой.Тэдэнд бүү итгэ. Залуус минь…
Зочин 2022-05-20 213.87.160.49
^^^^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-20 202.9.40.58
Монголчууд минь Ан шиг ингэж хоорондоо хэрэлдэж болохгүй шүү. Ан-ынхан угаасаа үзэл бодол өөр 6 нам нэгдсэн юм чинь яаж нэг нам шиг байхав дээ. Одоо салаад жинхэнэ ардчилсан намаа байгуулах цаг болсон. Х.Баттулга нь эд нараас арай дөнгүүр нэр цэвэр хүн юм. Элбэгдорж нарын хүмүүс бол улсын хөрөнгөөр мөнгөжсөн .
Зочин 2022-05-20 203.91.115.53
Москва Монголын улс төрд гараа лавхан шааж байна. Мунхаг Монголчууд үүний пянг даах уу? Ман ч бас үерийн усанд хамуулна даа. Уг нь дээр энэ асуудлыг шийдчих байсан. Би хэлдэг шүү. Ерөөсөө бид гэмт хэрэг тохирох шийтгэлийг нь өгөхгүй байна. Тийм байгаа учраас одоо бид бусдын тоглоом болоод явж байна. Тусгаар улс байж шүү. Москвагийн ноход Улаанбаатарыг дажгүй шиншилж гудамж талбайд нь шээсээрээ сайн хаяглажээ. Одоо тэдний нэг зангалтаар нэг хэсэг мунхаг Монголчууд түрхрэн босож улсаа 2 дахь Украй
Зочин 2022-05-20 203.91.115.53
н болгоход сэтгэл зүйн хувьд бэлэн болжээ. Хогийг байх ёстой газарт нь хадгал. Элбэгдорж, Энхболд, Алтанхуяг, Баттулга, Нямдорж гээд улс төрийн рецедивүүдийг цаг тухайд нь шоронд нь хийгээд байсан бол бид өөрийн толгойтой, Москвагаас хамааралгүй байж чадах байлаа. Одоо хар. Түрийний бөөс чинь толгойд гараад төрийг чинь дараа нь улсыг чинь самрахад бэлэн болжээ. Москва маягийн арга яах аргагүй мөн. Төр гэж байна уу?
ААК 2022-05-20 202.131.249.14
ХАМГИЙН ГОЛ НЬ АН-ЫН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ ОЛОНХ НЬ БАТТУЛГЫГ СОНГОЧИХСОН БАЙНА Ш ДЭЭ, ХӨӨРХӨН БАЙГАА БИЗ, ХӨӨРХӨН ҮҮ,
Зочин 2022-05-20 212.102.51.242
Чам шиг л**** хөөрхөн муухайг нь шүүж дэнслэхгүй л дээ! АН-ын гишүүд нь сонгосон бол Х.Баттулга яах аргагүй олны итгэл хүлээсэн хүн мөн гэдгийг л харуулж байна.
Зочин 2022-05-20 66.181.188.23
Дотроо учраа олохгүй бас төрд санаатай новшнууд Монголыг дампууруулах шахаа биз дээ
Зочин 2022-05-20 202.126.88.35
Ялтан Эрдэнэээ
Зочин 2022-05-20 202.9.46.253
Авсных нь таг онгойчихсон МАН АН хулгайчууд ядаж хулгайлсан хөрөнгөө чимээгүй мэрээд хэвтэж байхгүй, оффшортой хэдэн хулгайч нь Со, Тулгат мэтийг сумладаг болтой юм. Оросыг хараан зүхэж гадагшаа орогнол хайж, хулгайн хөрөнгөндөө хүрэх санаатайдаг. Эх орноо тонон дээрэмдсэн Орос олигархуудын хөрөнгө, үл хөдлөхүүд нь ЕХ ны хоол болсон. Эх орноо тонон дээрэмдсэн хөрөнгө юмшдэ. Тэд овойж оцойтол үйлдвэр босгочихсон хулгайч 1ч байхгүй. Өөрсдийн ая тухаа л бодсон. Манай МАН АН хулгайчууд адилхан шүү
Зочин 2022-05-20 103.212.117.153
Хулгайч луйварчдын бууны нохой суганы үс болдог хайран амь гэж
Зочин 2022-05-20 202.55.188.89
Хорлон сүйтгэгч, Монголын эрх ашгийг худалдагч Баттулга гэгч этгээдийг толгой дээрээ залвал Ардчилсан нам төдийгүй Монголын эрх чөлөө тусгаар тогтнол үгүй болно
Зочин 2022-05-20 202.9.46.253
САРНЫ ТУЯАНД ЦЭЦЭГ УРГАНАА……САЛХИНЫ ШИВШЭЭНД ГУРИЛ ПУРГИНАА……😂
Зочин 2022-05-20 202.126.89.94
Эрдэнэ тэгвэл хууль ёсных гэвэл тэрэн худлаа юм байхгүй
Зочин 2022-05-20 202.126.90.80
Энэ нүдэндээ шилтэй төгсөг юм болгон дээр очиж шасаг царайлж байх юмаа
Зочин 2022-05-20 202.55.188.102
Ардчилсан намаас Салаалж ахиад нэг нам үүсэнэ. Тэгээд эд нөхөд хоосон үлдэнэ.
ЗОЧИН 2022-05-20 202.9.46.240
элбэгдорж баттулга 2 дуэл хийчихээ
Зочин 2022-05-20 103.26.194.178
ЗиаСошл дээр эдгээр хөөрхий хөгшчүүдийг ямар муухайгаар хэлж байнаа Тэгж муулж зүхэж буй хүмүүс өөрсдөө хөгширнө бас өөрсдөө настөй эцэг эх ахмадуудтай нь мэдээж. Хөгшчүүл ч гэсэн өөрийн бодол санаатай байх эрхтэй. Тэр эрхийг хүндэл. МАН энэ хөгшчүүлийг гудамжинд жагсахад хүргэсэн нь түмэн үнэн. Энэ үнэнийг залуучууд нь олж хаоюрахгүй мөртөө хэдэн ахмадуудыг хараад нүд нь хорсдог нь юу чивдээ Үнэхээр нийгмээрээ сохорчээ МАН та нарыг хувааж хэрчиж тасдаж л байг уу. Та нар өөрсдөө хамжилцаадк
Зочин 2022-05-20 202.126.88.223
АН- ынхаа төлөө тэмцэхгүй яах юм . Энэ хэдэн Баттулгын оросын троллуд нь болиоосой . Зөв шийдвэр гараасай . Улс тарийн нам ажлаа хийж байна. Өнөрбаяр, Тулгат, Батүүл нар ялаасай
Зочин 2022-05-20 202.9.46.90
Хэний төлөө биш юуны төлөө. Үзэл бодол, хувь хүний эрх чөлөө, үзэл бодол, сонгох, сонгодох эрхийнхээ төлөө, ардчилсан Монголын хувь заяаны төлөө.
Зочин 2022-05-20 202.126.89.223
Хоорондоо сайн а.лалц. Эрдэнэ Баттулга хоёр боксдоод накаутаар хэн нь нөгөөгөө нам цохино тэр нь дарга.
Зочин 2022-05-20 43.228.130.188
Ардчилсан намын нэр барьж төрөөс хулгай хийдэг хүмүүс нь Элбэгдоржийн талын хэдэн луйварчид энэ хэдийг дэмжих хүн байхгүй урвагчид,луйварчид,дээрэмчид
Зочин 2022-05-20 202.126.88.35
Ялтан Эрдэнээ
Зочин 2022-05-20 66.181.183.225
Баттулга гэж хүн Монголыг мөн ч их хорлолоо, самарлаа.
Зочин 2022-05-20 116.84.110.3
Энэ согтуу толгой хулхи төрийн соёрхолт Со одоо зайлаа дандаа худал ярина хөгийн н**ш алай салбадай
Жирийн иргэн 2022-05-20 202.131.227.82
Ингэж хоорондоо зодолдож байхаар 2-3 нам болоод салчихаач, энэ улс орны эрх ашигт хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй
Зочин 2022-05-20 103.161.242.103
Монголын нөлөөтэй нам ганц хүний найруулсан жонхуу, бантангийн золиос болоод арваад жил болох гэж..ээ чааваас…
зочин 2022-05-20 202.126.89.212
2 ХАР ХЭРЭЭ БИЕ БИЕНГЭЭ ГАЙХНА ГЭЭЧЭЭР АЛЬ НЬ Ч АДИЛХАН ГАХУУ ЮМ ДААНЧ БАТТУЛГА НЬ АРААЙ ХҮН АЛЖ ХҮРЭЭ ТАЛААГҮЙ ЮМ ДАА Л ГЭХЭЭС ЯЛГААГҮЙ АРДЧИЛСАН НАМААС АВАХ ГАНЦ Ч ХҮН БАЙХГҮЙЛД ЭЭ ХЭДЭН ЗӨНӨСӨН ӨВГӨЧҮҮЛ ОДОО ГЭРТЭЭ ЭМГЭНИЙХЭЭ ЦАЙГ УУГААД ХЭВТВЭЛ ТААРНА.
зочин 2022-05-20 202.126.89.212
ЗАА ЭЛБЭГДОРЖИЙН БУУНЫ НОХОЙНУУД ӨӨРИЙНХӨӨ САЙТААР БАС ХОШГИРУУЛАХ САНААТАЙ ОДОО АРД ТҮМЭН ХЭНИЙ САЙТАНД ХЭН ЯМАР ЗОРИЛГООР ЮУ БИЧҮҮЛЭЭД БАЙГААГ ЯЛГАХТАЙГАА БОЛСОН ЭЛБЭДОРЖ БАТҮҮЛ 2 ДУУГАЙ Л ЗОРИГИЙГ АЛСАН ХЭРГЭЭ ҮҮРЭЭД ШОРОНДОО ОРНУУ ШОРООНДОО ОРНУУ УЛСТӨРӨӨС Л ХОЛ ЗАЙЛААД ӨГВӨЛ ТААРНА.
л******д аа 2022-05-20 66.181.165.189
Хөлсний жагсаалууд чинь одоо бүр утгаа алдлаа ш дээ
иргэн 2022-05-20 64.119.23.77
Хөөрхий энэ хэдэн цөөхөн МАН ын б**с долоогчидыг дэмждэг иргэд хүмүүс даан ч алга даа
Зочин 2022-05-20 202.21.127.142
Женко намын дарга боллоо, маргааш нь шоронд орлоо, намын даргагүй дахиад 4-н жил ха ха
Зочин 2022-05-20 202.21.127.142
Эсвэл шоронгоос удирддаг даргатай нэг нам гарч ирэх байх ха ха