Монгол бөхчүүд Оросын багийн нэрийн өмнөөс барилдаж байна | News.MN

Монгол бөхчүүд Оросын багийн нэрийн өмнөөс барилдаж байна

Монгол бөхчүүд Оросын багийн нэрийн өмнөөс барилдаж байна

Монгол бөхчүүд Оросын багийн нэрийн өмнөөс барилдаж байна

ОХУ-ын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг буюу Иван Поддубныйгийн нэрэмжит лиг өчигдөр/2022.05.19/ Москва хотын байрлах "ЦСКА" клубт эхэлжээ. Энэхүү тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, грепплинг, панкратионы гэсэн таван төрөл 18 дэвжээн дээр нэгэн зэрэг зохион байгуулж байгаа аж. Монгол Улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа гэнэ.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга, 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа, 68 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Г.Ариунжаргал нар өнөөдөр алтан медалийн төлөө тус тус барилдана.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд дөрвөн монгол бүсгүй хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, 50 кг-ын жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э. Сумъяа, 57 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД П.Буяндэлгэр чөлөөт бөхийн тамирчдыг ялангуяа шигшээ багийн тамирчдыг Москвад болж буй энэхүү тэмцээнд оролцохгүй байхыг хүссэн билээ. Олон улсын олимпийн хорооны зөвлөмжийн дагуу UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ болон Беларусийн баг тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хязгаарлаж, мөн тус хоёр улсад болох тэмцээнүүдийг цуцалсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гг 2022-05-20 192.82.88.10

л******д татвар төлөгчдийн мөнгөөр очиж бга даа!!! Орос руугааа тонилоод заылцгааааё лаларуудааа

Avatar

Зочин 2022-05-20 66.181.160.116

Удахгүй монгол цэрэг украйнд байлдах юм бнлдаа ЭНЭ МУУ ТЭНЭГ ДАРГА НАРЫГ ЯАНА ДАА

Avatar

Зочин 2022-05-20 66.181.161.79

Ирээдүйгээ бододгүй тэнэгүүд Орост болсон тэмцээнд дэлхий битгий хэл Орос дундаж тамирчид оролцохоор болгоомжилж байгаа манай хэд оролцоод бүүр ялаад байдаг хэт өндөрт нисэж байгаад газарт бияц үсрэх бие дээ

Avatar

Мөөгий 2022-05-20 202.21.107.151

Үхэл цариалсан хүүрүү үгүй юу

Avatar

Зочин 2022-05-20 213.87.160.49

^^^^^^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

зочин 2022-05-20 66.181.166.196

Оросын багийн нэрийн өмнөөс орсөн нь ямар ч хамаагүй, ОУОХ шийтгэхээ хүрвэл тамирчин дасгалжуулагчдыг нэр заагаад л бандчихна, дэмий юм хийж байж олимпын наадамд барилдах эрхгүй болчих вий дээ, Бадамсүрэн тэнэг юу хийгээд байна аа

Avatar

Зочин 2022-05-20 192.82.73.21

БУРИАД ЗАЛУУС УКРАИНД АЛАГДААД МОНГОЛ ЗАЛУУС ӨНӨӨДӨР ӨМНӨӨС НЬ БАРИЛДАВ,,,МАРГААШ УКРАИНД ОЧИЖ ОРОС ЗАЛУУСЫН ӨМНӨӨС БАЙЛДАЖ ӨГӨХ ЮМ,,,

Avatar

kkkkkkkk 2022-05-20 103.229.121.137

Яадаг хар дуракууд вэ! Хориг тавиулж Монголд гай чирэх нь ээ эд нар. Өмхий Баттулга нөлөөлсөн байх.

Avatar

Зочин 2022-05-20 72.196.192.250

Яаг тэгсэн !

Avatar

Зочин 2022-05-20 66.181.191.78

Монголдоо чөлөөт, үндэсний бөх, жудогоор лиг зохион байгуулмаар юм. 10 баг оролцоо гэхэд хоорондоо Бямба Ням гариг бүр 10 тамирчинтай багууд хоорондоо барилдаж ялсан тоогоор оноо аваад 9 долоо хоногийн дараа гэхэд лиг дуусах байдлаар

Avatar

Зочин 2022-05-20 192.82.82.21

Manai sportiin salbart nuluulvul yaah we yah gj yawsan yum

Avatar

Зоч 2022-05-20 139.5.219.194

Мөнгөтамир худлаа мэдээлж зуйрахаа боль.Ямар ч багийн нэр алга бүгд орос,белорус нэрээр гарч барилдаж байна. Бэлорусууд Бэлорус нэрийн дор оролцож байна.Гэтэл Монголчууд Орос( RUS)нэрээр оролцож байна.Эдгээр бөхчүүд оросын иргэншил авсан бол Манай иргэншлээс гарч шулуудахын зөвлөэ,эргэж буцаад хэрэггүй.

Avatar

Zochin 2022-05-20 202.21.108.250

Buhchuud maani ch uneheer l bolovsrolgui teneg ym bndoooo

Avatar

Zochin 2022-05-20 66.181.161.49

Erguu izdaakuud orosiin irgen bolvol taarna.

Avatar

Зочин 2022-05-20 64.119.22.10

Оросын нэрийн өмнөөс барилдаж салтагнаж байж UWW- с хориг тавиулаад дараа нь гонгинов доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж