Монгол бөхчүүд Оросын багийн нэрийн өмнөөс барилдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Монгол бөхчүүд Оросын багийн нэрийн өмнөөс барилдаж байна

Монгол бөхчүүд Оросын багийн нэрийн өмнөөс барилдаж байна

ОХУ-ын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг буюу Иван Поддубныйгийн нэрэмжит лиг өчигдөр/2022.05.19/ Москва хотын байрлах "ЦСКА" клубт эхэлжээ. Энэхүү тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, грепплинг, панкратионы гэсэн таван төрөл 18 дэвжээн дээр нэгэн зэрэг зохион байгуулж байгаа аж. Монгол Улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа гэнэ.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга, 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа, 68 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Г.Ариунжаргал нар өнөөдөр алтан медалийн төлөө тус тус барилдана.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд дөрвөн монгол бүсгүй хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, 50 кг-ын жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э. Сумъяа, 57 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД П.Буяндэлгэр чөлөөт бөхийн тамирчдыг ялангуяа шигшээ багийн тамирчдыг Москвад болж буй энэхүү тэмцээнд оролцохгүй байхыг хүссэн билээ. Олон улсын олимпийн хорооны зөвлөмжийн дагуу UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ болон Беларусийн баг тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хязгаарлаж, мөн тус хоёр улсад болох тэмцээнүүдийг цуцалсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж