БНСУ-ын газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

БНСУ-ын газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт болов

Өмнөд Солонгосын Улсан хот дахь “S-Oil Corp” газрын тос боловсруулах үйлдвэрт өчигдөр /2022.05.19/ дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас найман хүн шархадсан тухай “Yonhap” хуудас мэдээлэв. “S-Oil Corp” нь улсдаа гуравт орох томоохон үйлдвэр юм.

Улсан нь Сөүлээс зүүн өмнөд зүгт 414 км зайд орших аж үйлдвэрийн хот юм. Улсаны Онсан аж үйлдвэрийн парк дахь газрын тос боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсон тухай дуудлага өчигдөр орой орон нутгийн цагаар 20:52 минутад гал сөнөөгчдөд иржээ. Гал сөнөөгчид хоёрдугаар түвшний сэрэмжлүүлэг зарлав. Энэ нь бусад бүс нутгаас гал сөнөөгчдийг татан оролцуулах боломжтой сэрэмжлүүлэг юм.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар үйлдвэр дотор байсан найман хүн шархадсаны долоо нь туслан гүйцэтгэгч компанийн ажилчид байсан гэв. Эндээс зургаан хүн нь хүнд шархадсан байна.

Үйлдвэрт тогтмол хийгддэг засвар үйлчилгээний журмын дагуу байгууламжийн алкилизаци боловсруулах нэгжийг туршиж байх үед дэлбэрэлт болсон гэж албаныхан мэдэгдэв. Дэлбэрэлтийн чичиргээ нь ойролцоох барилгуудад хүртэл мэдрэгджээ. Галыг унтраахын тулд 39 галын машин ажилласан байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж