Төв цэнгэлдэх хүрээлэнгээ аваръя!

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэх хүрээлэнгээ аваръя!

Төв цэнгэлдэх хүрээлэнгээ аваръя!

Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багасчээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг.

Олон улсын карго, сургалтын төв, караоке баар гэсэн хаяг Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон үйлчилгээ явуулна. Газрын тохижилтын талаар ам нээгээд ч хэрэггүй. Улсын баяр наадам дөхөхөөр л улсын төсвөөр хэдэн сандал, саравчийг нь засна. Бусад үед мартагдаад удаж буй.

Хэдий Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хашаа хатгаж, барилга байгууламж барихаас гадна машин ачилтын үйлчилгээний явуулж байсныг албаныхан зогсоосон сурагтай.

Нийслэлээс 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж, 20 гаруй тэрбумаар үнэлэх асуудлыг ярьсан. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Одоогийн цэнгэлдэхийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх шинэ хүрээлэнг Хан-Уул дүүрэг барина гэж ам гарцгааж байв. Одоо энэ бүхэн нь цаасан дээр хэвээрээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “НИТХ-ын ээлжит хуралдаанаас 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргасан, 20 гаруй тэрбумаар үнэлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Одоогийн цэнгэлдэхийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар Засгийн газар шийдвэрлэсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө 2020 оны төсөвт суусан. Жил болгон наадмаар бид сандал тавиад хамгийн ихдээ 15 мянган хүнд наадам үзүүлдэг. Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо Нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой. Бид гарсан зардлаа хэд дахин нугалж олох ийм л зорилго тавьж байна" гэж байсан.

Улсдаа ганц Төв цэнгэлдэх хүрээлэн хувьчлагдаад ямар дүр төрхтэй болсныг бүгд харлаа. Тиймээс төр төмөр нүүрээ харуулж, Төв цэнгэлдэхээ аврах цаг болсон гэдгийг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж