ТАНИЛЦ: 31 дэх удаагийн номын баярын хөтөлбөр | News.MN

ТАНИЛЦ: 31 дэх удаагийн номын баярын хөтөлбөр

ТАНИЛЦ: 31 дэх удаагийн номын баярын хөтөлбөр

ТАНИЛЦ: 31 дэх удаагийн номын баярын хөтөлбөр

Үндэсний номын баярын 31 дэх удаагийн нээлт өнөөдөр /2022.05.20/ болно. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Хүүхэд бүрд ном” уриатайгаар болох юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр тавдугаар сарын 20-22-ны өдөр үргэлжилнэ. Номын баярын хөтөлбөрт юу, юу багтсан болон аймгуудад хэрхэн зохион байгуулах талаар тодрууллаа.

"Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд:

-Номын баярт жилд дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог. Харин энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандсан ч зай талбайгаас шалтгаалж 200 орчим хувь хүн, албан байгууллага оролцохоор болсон. Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх энэ жилийн "Үндэсний номын баяр"-ыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулж байгаа. Баярын үеэр ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, номын санд хандив өргөсөн, хөрөнгө оруулсан хувь хүн, албан байгууллагыг урамшуулна. Мөн шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, урлагийн тоглолт, зохиолын баатрын дүр бүтээх парад жагсаал, номын флашмобоос гадна тэргүүний уншигч хүүхдүүдийн шилдэг бүтээл, номын тэмдэглэл, уран бичлэгийн үзэсгэлэн гарна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа маань цар тахалтай холбоотойгоор зарим аймагт хойшилсон. Гэхдээ орон нутагт задгай талбай, цахим гэх мэтчилэн байхаар зохицуулалт хийж байгаа.

Бидний зүгээс номын баярын арга хэмжээний хүрээнд Номын сангийн тухай хуулийн сурталчилгаа хэлэлцүүлэг, сургалтыг орон нутгийн болон ерөнхий боловсролын сургуулийн номын санчдын дунд зохион байгууллаа. Мөн соёлын өртөөчилсөн аялал буюу нийтийн номын сан, музей, театртай танилцах аяллыг сурагчидтай хамтран хийсэн байгаа.

ХОВОР ХУУЧИН НОМЫН ХУДАЛДААГ Ч ОРХИХГҮЙ

Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтай авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Мөн ховор хуучин номын худалдаа болдог. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа цар тахалтай жилүүдэд цахимаар болж байсан бол энэ жил илүү өргөн хүрээг хамрах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-20 213.87.160.49

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-20 172.58.59.97

ylc

Avatar

Зочин 2022-05-20 192.82.68.68

Заавал нэг даргын ивээл дор гэнэ. нөгөөх нь ч ичдэггүй хар шаааар!

Avatar

Badarch taxar 2022-05-20 66.181.191.18

Нөгөө 1000 ын ном зардаг өдөр шүү дэ ! Ноднин намар 20 мянган төгрөгөөр 20 ширхэг гадаад зохиолчтой хуучны романууд шилж аваад харьж билээ ! Надтай цуг гарсан нэг тэнэг 40 мянган төгрөгөөр 1 ширхэг дотоод зохиолчтой роман аваад харьж билээ ! Инээд хүрмээр өдөр шүү !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж