“Солирын хэлтэрхийнүүд Уэльсийн өмнөд хэсэгт буусан байж болзошгүй”

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

“Солирын хэлтэрхийнүүд Уэльсийн өмнөд хэсэгт буусан байж болзошгүй”

“Солирын хэлтэрхийнүүд Уэльсийн өмнөд хэсэгт буусан байж болзошгүй”

Уэльсийн өмнөд хэсэгт хаа нэгтээ газардсан солирын хэлтэрхийг хайж олохыг хүмүүсээс хүсэв. Их Британийн Галт бөмбөгийн холбоо (UKFAll)-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт шөнийн тэнгэрийг гэрэлтүүлсэн солир  Бридженд муж эсвэл Рондда Синон Тафын хаа нэгтээ унасан байж магадгүй. Эрдэмтэд хүмүүст гараараа эсвэл соронз ашиглан хэлтэрхийнүүдэд хүрэхгүй байхыг хүссэн байна.

Кардиффын Үндэсний музейн доктор Яна Хорак солир "Гялгар хар эсвэл хүрэн өнгөтэй байж магадгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн өргөн уудам газар алимнаас жижиг чулуу хайх нь өвсөн дотроос зүү хайж байгаатай адил байсан тул амралтын өдрүүдэд хэн нэгэн сонирхолтой, ер бусын зүйл олсон бол мэдэгдэхийг хүслээ. Астероид нь 20 кг (44 фунт) чулуулаг ба агаар мандалд секундэд 30 км-ийн хурдтай орж ирсэн байна. Тус чулуулгийн ихэнх хэсэг хэдхэн секундын дотор агаар мандалд ууршсан байж магадгүй гэнэ. Одоогоор 100 грамм чулуулаг хэлтэрхий газарт бууж , Бридженд хотын хойд хэсэгт газардсан гэж тооцоолсон.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж