Д.Номин сурагчдын олимпоос хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Д.Номин сурагчдын олимпоос хүрэл медаль хүртлээ

Д.Номин сурагчдын олимпоос хүрэл медаль хүртлээ

Сурагчдын 19 дүгээр олимпийн наадам буюу "Гимназиад-2022" Франц улсад үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцож байгаа бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин, нэг дасгалжуулагч эх орноосоо мордсон билээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдсөн Б.Батдаваагийн хувьд нэгдүгээр тойрогтоо Казахстаны тамирчин Орынбассар Талгаттай учраа таарч, дийлдсэн бол хоёр дахь барилдаанаа Алжирын Буджеллал Вассимс Диас Эддинегийн эсрэг хийн мөн ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Номингийн хувьд эхний тойрогтоо Румыны Ванесса Толеад ялагдсан ч Тайванийн Фанг Чи Куо, Унгарын Цперкс Сзабо нарыг дараалан ялж, хүрэл медалийн эзэн боллоо.

"Гимназиад-2022" сурагчдын олимп нь энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж