Covid-19 сангаас андуурч, байршуулсан мөнгөөр мөрийтэй тогложээ

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Covid-19 сангаас андуурч, байршуулсан мөнгөөр мөрийтэй тогложээ

Covid-19 сангаас андуурч, байршуулсан мөнгөөр мөрийтэй тогложээ

Японы  жижиг хотод байрладаг бага орлоготой өрхүүдэд зориулсан “Covid-19”- ийн тусламжийн мөнгө санамсаргүй нэгэн иргэний дансанд орсон байв. Удалгүй алдаа гаргасан сангаас иргэнтэй холбогдож мөнгийг буцаан өгөхийг хүссэн байна. Гэвч ихэнх мөнгийг  нь онлайн мөрийтэй тоглоомонд зарцуулсан тул буцаах боломжгүй гэв.

Японы баруун хэсгийн Абу хотод ажилгүй 24 настай оршин суугч Шо Тагучи сангийн мөнгийг зөвшөөрөлгүй үрсэн хэргээр  баривчлагдсан гэж Ямагучи мужийн цагдаагийн газраас мэдэгдэв.

Цагдаа нар Пүрэв гаригт  Тагучи  46.3 сая иен буюу 360 мянган ам. долларыг мөрийтэй тоглоомонд зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгджээ.  Киодо агентлагийн мэдээлснээр, хотын захиргаа алдаа гаргаснаас хойш 10 гаруй хоногийн дотор 34 удаа Тагучи мөнгө данснаасаа татсан байв. Цагдаа нар түүнийг баривчлахад дансанд нь ердөө 68 мянган иен буюу 530 ам.доллар үлдсэн байжээ.

Түүнийг компьютер залилан хийсэн хэрэгт мөн сэжиглэн саатуулжээ.  Тагучи хотын мөнгийг буцааж өгөх хүсэлтээс татгалзсан гэж цагдаа нар мэдэгдсэн. Энэ мөнгө нь дөрөвдүгээр сард түүний дансанд хийгдсэн аж.  “COVID-19”-ын улмаас амьдрал нь доройтсон 463 бага орлоготой өрх тус бүрт  100 мянган  иен буюу 780 ам. доллар өгөхөөр төлөвлөсөн  байв.  Гэвч хотын нэгэн албан тушаалтан нийт мөнгийг  хүлээн авагчдын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Тагучи руу илгээсэн тухай "Kyodo News" мэдээллээ. Хотын албан тушаалтнууд алдаатай шилжүүлэг хэрхэн яаж анзаарагдаагүй болсныг тус тусад нь шалгаж байна.

Абу хотын дарга Норихико Ханада Пүрэв гаригт сэтгүүлчдэд мөнгийг бүрэн олж авна гэж найдаж байна гэж ярьсан аж.

Эх сурвалж:abc news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж