Австралийн ойролцоо 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Австралийн ойролцоо 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Австралийн ойролцоо 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Австралийн алслагдсан арлын ойролцоо 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Шинэ Зеландын өмнөд хэсэгт орших Маккуари арлын ойролцоо өчигдөр /2022.05.19/ орон нутгийн цагаар 20:49 минутад газар хөдлөв.

Газар хөдлөлтийн гүн 29.3 км байсан. Шинэ Зеландын өмнөд хэсэгт орших Австралийн нутаг дэвсгэрт цунамигийн сэрэмжлүүлэг тэр дороо дуугарчээ. Харин Австралийн эх газарт цунамигийн сэрэмжлүүлэг гараагүй аж. Газар хөдлөлтийг АНУ-ын Геологийн алба мөн тэмдэглэсэн байна.

Тасманиас зүүн өмнө зүгт 1600 км-ийн зайд орших Маккуари арал нь Австралийн Антарктидын дивизийн станц байрладаг бүс нутаг юм.

Австралийн Хөдөө аж ахуй, ус, байгаль орчны хэлтэс одоогоор Антарктидын судалгааны станцыг шинэчлэхээр ажиллаж байна. Уг станц нь арлын хоёр хэсгийг холбосон нам дор газарт байрладаг. Тасманийн их сургуулийн Тэнгис ба Антарктид судлалын хүрээлэнгийн профессор Майк Коффин станцыг өндөр газар нүүлгэх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Тус арал нь 1997 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд оцон шувуу, далайн хав зэрэг амьтад байдаг. Байршлын хувьд Австралийн хавтан ба Номхон далайн хавтангийн зааг дээр байдаг. Энэ хэсэг нь газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй ажээ.

Маккуари арал дээр 1989 онд 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь 20-р зууны далай доторх хамгийн том газар хөдлөлт байсан. Дараа нь 2004 онд мөн 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг бүртгэгдэж байв. Харин сүүлийн үеийн тохиолдлоос дурдвал, өнгөрсөн  арванхоёрдугаар сард 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж