Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарлаа

Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарлаа

Монгол улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг танилцуулах ёслол өнөөдөр (2022.05.19) Гадаад харилцааны яаманд боллоо. Тус ёслолын нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши, "Монгол шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаяр оролцов.

Энэхүү маркийг нийт 15000 ширхэг хэвлэсэн бөгөөд 40х40 мм-ийн хэмжээтэй бөгөөд танилцуулагдсан өдрийн худалдах анхны үнэ 8000 төгрөгөөр байлаа.

Энэхүү маркийг Монголын хүүхдийн ордны багш, судлаач, уран бичээч, МУСТА Жалайр Д.Батбаяр бүтээж, ахлах дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газартай хамтран ажилласан байна.

Дурсгалын марк дээр эртний түүхтэй Монгол Улсын өргөн уудам тал нутгийг морьдын туурайгаар тамгалсан тухай шүлэг,  эмзэг торгон сакура цэцгийн анхилуун үнэр, гоо үзэсгэлэнг шингээсэн Японы уламжлалт хайкү шүлгийг монгол бичгээр бичжээ. Хэлхээний чимэглэлд Шилийн богд уул, Фүжи уул, Яманака нуур, монос модны мөчир, тогоруу шувуу дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн лого зэргийг зохиомжлон дүрсэлсэн байна. Энэхүү марк нь 1099 дэх, Японы холбоотой 17 дахь сэдвийн марк юм.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:

-50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши энэ сарын эхээр манай улсад айлчилж, өнгөрсөн 50 жилийн хугацаан дахь хамтын ажиллагаа, ирэх 50 жилд хийх үйл ажиллагааны ерөнхий чиг хандлагыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсон. Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж энэ жилийг Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдалт хамтын ажиллагааны жил болгон зарласан. Энэ хүрээнд залуучуудын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжих бөгөөд ирэх таван жилд стратегийн түншлэлийг хөгжүүлэх таван жилийн дунд хугацааны хөтөлбөрүүдийн төсөл хэрэгжих айлчлалууд яригдаж байна.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж