УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүний санаачлан өргөн барьсан Хүний эмийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Тус түр хороо 2019-2022 оны гуравдугаар сарыг дуусталх хугацааны хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах юм байна.
Эргэн сануулахад, төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлага хангаагүй аж. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөөр олгож буй эмийн 10 хувь чанаргүй байх эрсдэлтэй, зах зээлд борлуулж байгаа эмийн 14 хувь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байна гэсэн судалгаа гарчээ.
Холбоотой мэдээ