"Fitch" Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтвортой хэвээр үлдээв | News.MN

"Fitch" Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтвортой хэвээр үлдээв

"Fitch" Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтвортой хэвээр үлдээв

"Fitch" Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтвортой хэвээр үлдээв

АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын гадаад валют гаргагчийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу тогтвортой гэж өчигдөр /2022.05.18/ баталлаа.

Засаглалын үзүүлэлтүүд, тухайлбал нэг хүнд ногдох орлого зэрэг үзүүлэлтийг харгалзан энэ зэрэглэлийг тогтоодог. Монгол Улс гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай, эдийн засаг нь голчлон Хятад руу экспортлох түүхий эдийн экспортод төвлөрсөн, улс төрийн тогтворгүй байдал байнга давтагддаг зэрэг нь энэ үнэлгээг тогтооход нөлөөлж байна гэж “Fitch Ratings” мэдээлэв.

Тус агентлагаас мэдээлснээр, ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт зогсонги байх ажээ. Covid-19 вакцинжуулалтын түвшин өндөр, олон улсын хил дахин нээгдэж буй гэх мэт хүчин зүйлс байгаа ч энэ онд эдийн засаг 1.2 хувиар буурна гэж таамагласан байна. Хилийн тасалдал 2023 онд багасах төлөвтэй байгаа ч Хятадтай хийх худалдаа удаан гацвал эдийн засгийн өсөлт буурах эрсдэлтэй. Дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал, Орос, Хятадын импортын тасалдлаас үүдэлтэй инфляцийн дарамт үүсч, бодит орлогод сөргөөр нөлөөлнө гэжээ.

Монгол Улсын экспортын гол түүхий эд Хятадад эрэлттэй хэвээр байгаа тул ДНБ 2023 онд 6.3, 2024 онд 6.8 хувь хүртэл нэмэгдэнэ гэж “Fitch Ratings” агентлаг таамаглав.

Түүнчлэн "Оюутолгой"-н гэрээ экспортын орлого, төсвийн данс, гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, далд уурхайн бүтээн байгуулалтад сайнаар нөлөөлнө гэжээ. Гэсэн хэдий ч үндсэрхэг үзэлтэй холбоотой улс төрийн тогтворгүй байдал үе үе давтагдах нь үнэлгээнд сөргөөр нөлөөлдөгийг тэмдэглэсэн байна.

Төсвийн алдагдлыг 2021 онд 3.0 хувь байна гэж тооцоолсон бол 2022 онд ДНБ-ий 4.4 хувь байна гэж тооцоолов. Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа тул төсвийн орлого бүрдүүлэлт эрчимжсэнээр 2023 онд алдагдал 3.7 хувь хүртэл буурна гэжээ.

Засгийн газрын өр 2022 оны эцэс гэхэд 4.3 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 65.3 хувьд хүрнэ гэж “Fitch Ratings” агентлаг үзэж байна. Энэ нь одоогийн “B” зэрэглэл буюу 65.9 хувьтай ерөнхийдөө дүйцэж буй. Өдгөө Монгол Улсын засгийн газрын өрийн 95 орчим хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэж байна.

Дэлхийн санхүүжилтийн нөхцөл байдал, геополитикийн нөлөөлөл Монгол Улсын гадаад санхүүгийн сул дорой байдлыг улам дордуулна гэж “Fitch Ratings” таамаглажээ. Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал 2022 онд ДНБ-ий 16.3 хувьд, гадаад өр ДНБ-ий 167 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.

Гадаад валютын нөөцийн хувьд 2022 оны эцэс гэхэд 3.6 тэрбум ам.доллар байна гэж тооцоолжээ. Энэ нь одоогийн гадаад төлбөрөөс 3.2 дахин их дүн юм. Инфляцийн өсөлтийг 2022 онд 14.2 хувь байна гэж таамагласан нь Монгол банкны зорилтот дүн болох 4-8 хувиас хамаагүй дээгүүр дүн юм.

Эх сурвалж: FITCH RATINGS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-05-19 192.82.78.141

Гадаад агентлагаас илүү монголын эдийн засагчид ч гэсэн таамаглаж чадна.

Avatar

Зочин 2022-05-19 213.87.134.213

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-19 202.126.88.60

МАН ТУЛДАА ЛЛ НЭГ ЮМ ТОРГООЖ БАЙНА МӨН Ч ХҮНД ЗАСАГ АВСАН ШҮҮ

Avatar

Зочин 2022-05-19 103.229.121.137

Мал . МАН – МАН аасаа засаг аваа биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж