"Х.Баттулга нар АН-ын нэр барьж байгааг хуулиар шалгуулна"

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

"Х.Баттулга нар АН-ын нэр барьж байгааг хуулиар шалгуулна"

"Х.Баттулга нар АН-ын нэр барьж байгааг хуулиар шалгуулна"

Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, тус намын нэрийг барьсан хууль бус этгээдүүд Улсын дээд шүүхэд нөлөөлөхийг оролдож, жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа асуудлыг цагдаа, ТЕГ-т өгч шалгуулах талаар өнөөдөр /2022.05.19/ мэдээллээ.

О.БААСАНХҮҮ: 

-2022 дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Улсын дээд шүүхээс АН-ын дүрэм болон хүсэлтийг хүлээн авч, өөрчлөлтийг баталсан. Ингэснээр намын Үндэсний бодлогын хороо тодорхой болж, хурлын дараа намын даргаа эцэслэн батална. Гэтэл АН-ын нэр барьсан, хууль бус этгээдүүд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын дарга болгохоор турхирч байна. Тиймээс энэ хүмүүсийг анхаарах ёстойг ЦЕГ-ын дарга Ж.Болд, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт уламжилсан. Нөхцөл байдлыг хяналтдаа авахгүй бол иргэдийг турхирсан үйлдэл гаргаж, эрсдэлтэй байдал үүсгэж болзошгүй байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 21.6-д зааснаар шүүгч, прокурор, өмгөөлөгчдөд хууль бусаар нөлөөлөхгүй байхыг тусгасан. Гэтэл үүнийг нэр бүхий хүмүүс зөрчиж байна.

Хэн ч хаана ч хүсэлтээ өгч болно. Гол нь хууль ёсны байгаа эсэхийг хуулийн байгууллага шийднэ. Бид өөрсдөд байгаа мэдээлэлд үндэслэн, тэдгээр иргэдийг намын нэр барьж буйг илчилж байна. 2007 оны долдугаар сарын 1-нд зүгээр байсан иргэдийг турхирсны улмаас таван хүн нас барсан. Дараа нь тэмцлийн хэлбэрт шилжиж өөрийгөө шатааж, зулын гол болно гэж турхирснаас болж нэг иргэн төв талбайд өөрийгөө шатаасан. Энэ мэт турхираад, өөрөө гэмгүй үлддэг жишгийг халах цаг болсон. Үндсэн хуулийн 49.1-д шүүгч хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрэв нөлөөлөх гэж оролдвол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно.

Хүний олон хүнээ барьдаггүй. Н.Ган-Очир тэргүүтэй иргэд манай тал олон хүнтэй гээд байна.

Гэхдээ хүний тооноос илүү АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл чухал. Тийм байхад хууль бус этгээдийг намын дарга болгохоор жирийн гишүүдийн санаа, бодлыг хувааж байна. Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа АН-ын даргаар ажиллаж л байсан. Үүний хүчээр МАН-ыг эрх баригч болгосон. Гэтэл одоо намын дарга болохоор улайрч байгаа нь түүнийг эрх ашгийн төлөө тэмцэж байгааг харуулж байна. Хэрэв Х.Баттулгыг АН-ын даргаар баталбал хууль бус гэж үзнэ. Бид Монгол Улсын хууль шүүхийн байгууллагад итгэж байна. Өнөөдөр хуульгүй мэт амьдарч болохгүй.

АН бол төр барилцаж байгаа нам. Бид намаа аврахын тулд хууль дуустал явна. АН-ын дээд байгууллага бол Үндэсний бодлогын хороо. Энэ хороо хоосон орон зай дээр бүх хүнд нээлттэй болсон. Дүрмийн дагуу хураамж төлж, бүртгэл хийлгэж, нэр дэвшиж байна. Бид Х.Баттулгад дургүй учраас тэмцээгүй. Тэр хүн бол АН-ын гишүүн биш. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан гэдэг бол намаас гарсан гэсэн үг. Харин түүний хувьд намд шинээр орох хүсэлт өгөөгүй байж өөрийгөө гишүүн гэж хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийж байгаа юм. Тиймээс намын даргын сонгуулийг хүчингүйд тооцно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж