240,276 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

240,276 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 74,799,538 төгрөгийн үнийн дүн бүхий 240,276 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +14.29%), "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +6.19%) болон "Силикат" ХК (SIL +5.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -11.61%), "Ар баянхангай" ХК (ABH -10.00%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -5.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 19,869 ширхэг нэгж эрхийг 9,803,458 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.57% хувиар буурч, 34,479.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,955,961,055,284 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж