УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын гадаад өрийн асуудлыг онцлов. Тэрбээр “Өрийн асуудал бол нам, бүлгийн, эсвэл найз нөхдийн асуудал биш. Сайд нар гишүүдийн саналыг сонссонгүй. Сонгууль биш, эх орны хувь заяатай холбоотой асуудал.
Нийгмийн сүлжээнд лайк даруулах биш, ирээдүй хойч үедээ баялгаа бүтнээр нь хүлээлгэж өгөх, хараалгахгүйн тулд өрийн удирдлагын бодлого, төсвийн алдагдлын бодлого, төсвийн бодлого, өр зээлийн бодлогоо уялдуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт хуваарилж, төсвөө хязгаарлая.
Өр тавьж, халамж олгоод, үндэсний үйлдвэрлэл, импортыг орлох үйлдвэрийг татаж унагадаг бодлогоос хэзээ салах вэ. Энэ бол эх орны эсрэг бодлого. Өнөөдөр ард түмэнд таалагдаж, алга ташуулахын тулд өр тавьдгаа больё. Монголбанкны бодлого болохгүй байна. Төсөв, сангийн бодлого болохгүй байна. 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33 тэрбум ам.долларын өртэй болсон байна. Нийт улсын өр гэж хамаагүй ярьж байна. Энийг дотоод зах зээлээс баялаг цуглуулж байж төлнө. Монголбанк ам.доллар хэвлэхгүй. Алт, зэс нүүрсний үнээр өнөөдөр бид аргацааж байна” гэлээ.
Зочин 2022-05-19 64.119.20.248
МАН ХКН-ын мөнгөний урьханд орчихсон яваагаа мэдэхгүй царайлаад бна уу. Тажикстан шиг тэгж байгаад газраа тасалж өрөө төлөх дээрээ тулах вий дээ МАН-ынхаан.
Зочин 2022-05-19 192.82.68.60
Монголын дотоод хэрэгт хошуу дүрэх гэж гадаадууд зээл өгдөг. Иймд хошуу дүрэх гэсэн зорилготой зээлээс татгалзах хэрэгтэй.
Одоо болио 2022-05-19 43.242.242.24
Шри Ланз улсын араас ороход Монгол тун ойрхон байна. Энэ улс авилгалд автсан Халамж хавтгайрсан. Сонгуульд болоход иргэддээ янз бүрийн юм тарааж байгаа гараад ирдэг. Монголын улстөрийн тогтолцоо яг адилхан. Энэ масс тэнэг гэдгийг гэрчилж байна. Халамж авдаг ард түмний өрийн төлөөс нь Газар нутаг, тусгаар тогтнол нь байж.. Шри Ланк улс Олон улсын волютын сангийн шаардлагыг үл тоомсорч Хятадаас их хэмжээний зээл авч байсан. Өнөөдөр Шриланк диболт зарлаж газар нутгаа Хятадад 99 жилийн хугацаатай ө
Зочин 2022-05-19 103.111.68.3
Ганц удаа ч болов алдаагаа ухамсарлаж байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ эх өрийг багасгах тал дээр ямар санаа сэдэж байгаа юм бол.
Зочин 2022-05-19 213.87.134.213
!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-19 45.117.32.6
Хир зэрэг доошоо унаж, дампуурч байж энэ улстөрчид, ард түмэн ойлгох юм болдоо. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л болох байхдаа. Энэ нам төвтэй, хуучны, комунизмын үеийн улстөрийн, засаглалын тогтолцоо чинь Монгол улсыг дампуууралд, системийн нуралтад хүргэлээ. Одоо хувьсгалд хүргэхгүй засах ганц л арга байна. Тэр бол намын хуулийг шинэчилж, намуудыг татан буулгаж, эрх мэдлийг нь хумиж, цэгцэнд нь оруулах. Зөвхөн Сонгуулийг хуулийг өөрчиллөө гээд ийм засаглалын тогтолцоотой байхад нэмэргүй.
Зочин 2022-05-19 122.201.21.249
Монгол банкны Баяртсайханыг буулгахдаа болохгүй гээд байхад нь орлогчийг нь хэн дарга болгосон юм бэ? Монголчууд Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг уламжлалыг үгүй хийж, Төрийн ордоныг барааны зах шиг болгох гээд байна. Монгол хүний төрөө дээдэлдэг сайхан заншилыг үгүй болгох гээд байна…
Зочин 2022-05-19 202.55.188.126
Өнгөрсөн хойно нь сэрээд 33 тэрбум гэж уулга алдав өөрөөсөө эхэлж асуу?Өр тавьж сонгуульд хахуулдаж ялсан Намаасаа асуу хохь нь за.
Зочин 2022-05-19 64.119.16.249
Зоригтой бодит үнэнийг хэлжээ
Зочин 2022-05-19 203.91.115.52
Энэ хүн унтаж байгаад сэрж байгаа юм боловуу. Шударга царайлаад яахав
Зочин 2022-05-19 139.5.217.119
Мөнгө зээллэж халамж тарааж сонгуульд ялдаг байж
Олон халамжаа боль
Зээлүүдийг авсан эзнээр нь заавал төлүүл
Зээлийг зөвхөн үйлдвэрлэлд оруул
Зам гүүр хөшөө соёлын төв барих аа боль. Зам муу бол машин ч цөөрнө ккк
Зочин 2022-05-19 192.82.68.152
ХАЛАМЖА БОЛИ ТАТВАРА НЭМ
Зочин 2022-05-19 202.9.40.58
Монголчууд бид өөрсдөө улс төржөөд засаг төрөө ажлыг нь огт хийлгэхгүй улс төрчдийн гар хөл болж жагсаал цуглаан хийгээд огцор огцор гээд байхад өр зээлнэс яаж салах билээ. Монголчууд одоо хоёр намын талд ороод 2 хуваагдчихсан байна. нэг намын нахдийг нь турхираад нөгөө намыг нь унагах амархан болсон. Улс орныг нь ч сүйрүүлж болохоор болоод байна. Тийм учраас эвтэй байхдаа хүчтэй гэдэг өвгө дээдсийнхээ үгийг санаж эвтэй байх нв чухал юм.
Зочин 2022-05-19 203.91.115.39
Уг нь их сайхан шуухирч байна. Даан ч гахай л хэлж байгаа болохоос.
Зочин 2022-05-19 103.161.242.103
Үнэнээсээ чин сэтгэлээсээ л хэлсэн бол маргааш үгүй ээ өнөөдөр бишээ яг одооноос гаднаас орж ирэх бүх л зээлийн чанартай облигац мөнгөн дүнг хаа…Монгол улс өөрөө босох чадалтай гэдгийг харуул…
Ямар ард түмэн байна тийм удирдагч төрнө 2022-05-19 64.119.17.120
Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт бичигдэж, элэгний хорт хавдрын өвчлөлийн нас баралтаар тэргүүлж байна. Монгол дэлхийд хамгийн их инфляцтай 15%
Монгол дэлхийд хамгийн их өртэй орны нэг
Зочин 2022-05-19 66.181.180.66
Эх нутгынхаа элгийг ухаж идэж байгаа төр, нам, луйварчин 3-тай юу ярих вэ.
Zochin 2022-05-19 66.181.181.156
Зөв ярьж байна. Сэтгэлийг чинь үг мөн байгаасай. Маргааш энэ үгээ мартаат "нам"-ын бүлгээ дагаад халамж, сонгуулийн бэлтгэл хөрөнгө хувиарлалт гээд эргүүтэв ээ. Орон гаран нөхөр шүү.