УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын гадаад өрийн асуудлыг онцлов. Тэрбээр “Өрийн асуудал бол нам, бүлгийн, эсвэл найз нөхдийн асуудал биш. Сайд нар гишүүдийн саналыг сонссонгүй. Сонгууль биш, эх орны хувь заяатай холбоотой асуудал.
Нийгмийн сүлжээнд лайк даруулах биш, ирээдүй хойч үедээ баялгаа бүтнээр нь хүлээлгэж өгөх, хараалгахгүйн тулд өрийн удирдлагын бодлого, төсвийн алдагдлын бодлого, төсвийн бодлого, өр зээлийн бодлогоо уялдуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт хуваарилж, төсвөө хязгаарлая.
Өр тавьж, халамж олгоод, үндэсний үйлдвэрлэл, импортыг орлох үйлдвэрийг татаж унагадаг бодлогоос хэзээ салах вэ. Энэ бол эх орны эсрэг бодлого. Өнөөдөр ард түмэнд таалагдаж, алга ташуулахын тулд өр тавьдгаа больё. Монголбанкны бодлого болохгүй байна. Төсөв, сангийн бодлого болохгүй байна. 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33 тэрбум ам.долларын өртэй болсон байна. Нийт улсын өр гэж хамаагүй ярьж байна. Энийг дотоод зах зээлээс баялаг цуглуулж байж төлнө. Монголбанк ам.доллар хэвлэхгүй. Алт, зэс нүүрсний үнээр өнөөдөр бид аргацааж байна” гэлээ.
Холбоотой мэдээ