Кайли Женнер “Billboard music awards”-т охиноо дагуулж ирээд шүүмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Кайли Женнер “Billboard music awards”-т охиноо дагуулж ирээд шүүмжлүүлэв

Жил тутам зохион байгуулагддаг “Billboard music awards” өнгөрсөн Ням гаригт Лас Вегас хотноо болсон. Энэхүү наадам дээр Кайли Женнер, Травис Скотт нар дөрвөн настай Сторми охиноо дагуулж ирсэн нь шүүмжлэл дагуулав.

Кайли газар шүргэсэн урттай, биеийн галбир тодотгосон, мөнгөлөг даашинз өмссөн бол Травис цагаан өнгийн, богино ханцуйтай цамц, хослол өмсчээ. Харин тэдний охин Сторми нэг мөр нь ил гарсан загвартай, жижигхэн цагаан даашинз, өнгө дагуу пүүз өмсөөд, аав ээжтэйгээ хөтлөлцөн, улаан хивсэн дээр алхсан байна.

Бяцхан охиныг хөгжмийн арга хэмжээнд дагуулж ирсэнд нь гэхээсээ илүү насанд хүрсэн хүн шиг хувцасласан байсан тул хүмүүс дургүйцлээ илэрхийлжээ.

Цахим сүлжээнд тэдний гэр бүл, охины хувцаслалтын талаар сэтгэгдлүүд хөвөрч байна. “Энэ бол хүүхдийн хувцас биш. Тэр үнэхээр өхөөрдөм байна. Гэхдээ даашинзыг нь харахаар сэтгэл түгшиж байна”, “Уучлаарай, энэ хувцас хүүхдэд тохиромжгүй байна”, “Нялх хүүхдэд хэтийдсэн хувцаслалт байна”, “Улаан хивсний ёслолд хүүхдээ дагуулж ирэх нь брэндийн цүнх барьж ирэхээс хамаагүй хямд бөгөөд үр дүнтэй арга” гэх зэргээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ.

Зарим хүмүүс Кайлиг "Хүүхдээ улаан хивсний ёслолын дагалдах хэрэгсэл болгон ашигласан" гэж шүүмжилсэн байна.

Хүүхдийн хувцаслалтаас гадна олны шүүмжлэлд өртсөн өөр зүйл ч бас бий. Реппер Травис Скотт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Техас мужид тоглолтоо хийх үед эмх замбараагүй байдал үүсч, 10 хүн амиа алдсан. Энэхүү харамсалтай хэрэг болоод удаагүй байхад хөгжмийн наадамд оролцохоор ирсэн гэж тэднийг хүмүүс шүүмжилж буй юм. “Хэрвээ миний хайртай хүн тухайн үед амиа алдсан бол би Кайли, Травис нарыг хараад уурлах байсан. Наад хүмүүсээ онцлохоо боль” гэж нэг хүн дургүйцлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
11
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж