Өнөөдөр дэлхийн өрхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд нийслэлийн 8 дүүрэг үндэсний соёл амралтын хүрээлэнд “Өрхийн эмч таны зүрхэнд” уриатайгаар хүн амын дунд нас баралтаараа хамгийн их байгаа өвчлөл болох зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоо шинжилгээг мобайл технологи ашиглан хийлээ.
Түүнчлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж буй 3000 эмч, сувилагч, эмнэлэгийн ажилчид нэг хүн 3 мод хөтөлбөрийг хэрэгжүүлэн 9000 мод ургуулах ажил хийх юм байна.
Ц.ПҮРЭВЦЭНД
Гэрэл зургийг Б.МӨНХЖИН