БНСУ ирэх сарын 1-нээс аяллын визийн мэдүүлэг авч эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

БНСУ ирэх сарын 1-нээс аяллын визийн мэдүүлэг авч эхэлнэ

БНСУ ирэх сарын 1-нээс аяллын визийн мэдүүлэг авч эхэлнэ

Өмнөд Солонгос улс цар тахлаас шалтгаалж гадаадаас богино хугацааны аяллын визийг түр хязгаарласан. Тодруулбал, хүмүүсийн урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-наас С-3 виз олголтыг зогсоосон билээ. Энэхүү хоригийг ирэх сарын 1-нээс албан ёсоор цуцалж байгаа талаар Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас мэдээллээ. Ингэснээр хэвийн горимд шилжиж, визийн мэдүүлэг авч эхлэх юм байна.

Өмнөд Солонгосын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд богино хугацааны болон олон удаагийн виз, С-3 буюу аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визийг хэвийн олгох аж.

Богино хугацааны тус виз нь аялах, дамжин өнгөрөх, хамаатныдаа зочлох болон үүнтэй төстэй шалтгаанаар тус улсад 30 хүртэлх хоногийн турш байх эрхийг хүмүүс болон групп жуулчдад олгодог онцлогтой. Мөн 2020 оноос эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болох юм байна. Харин олон удаагийн визийн ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой. Түр хугацааны хориг цуцлагдсанаар виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдах аж.

Дээрхээс гадна ирэх зургадугаар сарын 1-нээс БНСУ-ын Хууль зүйн яам цахим визийг хэвийн олгож эхлэх юм байна.

Мөн сурах, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд тус улсын Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визийн портал (www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргах эрхтэй болжээ. Гэхдээ энэхүү шийдвэр тухайн улсад Covid-19-ийн тохиолдол хэр их батлагдаж байгаагаас хамаарч өөрчлөгдөж магадгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж