“25 тэрбумын зоорийн асуудал надад хамаагүй”

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

“25 тэрбумын зоорийн асуудал надад хамаагүй”

“25 тэрбумын зоорийн асуудал надад хамаагүй”

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Сангийн сайд Б.Жавхланд хандан “Найр наадам яах вэ, хийчихнэ. Гол нь хөгжихгүй байгаад асуудал байна. 200 мянган ам.доллар Украины дүрвэгсдэд хандивласан байна лээ. Тэрэнд чинь Засгийн газарт баяр хүргэе. Ерөнхий сайддаа дамжуулаарай. Танаас асуухад, та таван тэрбумын зоорийг 25 тэрбумаар шахаж байна гэнэ үү. Ингээд байвал Монгол Улс хөгжих үү. Ингэж болохгүй. Яагаад ийм байдаг юм бэ” гэлээ.

Хариуд нь Сангийн сайд Б.Жавхлан “Уг асуудлыг улс төржүүлж, хэсэг бүлэг хүмүүс над руу зохион байгуулалттайгаар дайрч байна. Энэ асуудал улсын төсөв, төлөвлөгөөнд огт ороогүй. Хувийн компани хаана юу хийж явсныг мэдэхгүй. Надад тэнд орооцолдох шаардлага, шалтгаан байхгүй. Тэрнийг улс төржүүлж, над руу бүлэглэн зохион байгуулалттай дайрч байгаа юм байна гэж ойлголоо шүү. Та уг асуудлаа эцэслэн шалгаж, энд орж ирж хэлээрэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж