Хятадын эсрэг Жо Байден Азийн холбоотнуудаа түшив

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Хятадын эсрэг Жо Байден Азийн холбоотнуудаа түшив

Хятадын эсрэг Жо Байден Азийн холбоотнуудаа түшив

ОХУ-аас Украинд дайн эхлүүлснээс хойш АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хятад улсад илүү анхаарч эхэлжээ. Оросын жишгээр Хятад улс Номхон далайд тогтворгүй байдал үүсгэх вий гэх болгоомжлол бий түүнд бий аж. Түүнчлэн Хятад нь барууны хоригийг эсэргүүцэн ОХУ-д цэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай дохио өгсөнд АНУ-аас ихээхэн санаа зовниж буй. Үүний эсрэг АНУ нь Хятадад анхааруулга өгөх зорилгоор Азийн холбоотнуудтайгаа харилцаагаа улам гүнзгийрүүлж байна. Тухайлбал, Жо Байден Өмнөд Солонгос, Япон улсад хийж буй зургаан өдрийн айлчлалаа өчигдөр /2022.5.19/ Сөүлээс эхлүүлжээ.

Тэрбээр айлчлалаа Сөүлээс эхлүүлсэн нь Хөх ордны шинэ тэргүүн Юн Сук Ёлтой уулзаж, хэлэлцэх аж. Айлчлалын үеэр талууд худалдаа наймаа тэр дундаа олон улсын нийлүүлэлтийн сүлжээний доголдлын эсрэг чадамжаа нэмэгдүүлэх, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон тус улс дахь цар тахлын нөхцөл байдал зэрэг санаа зовоосон асуудлуудыг хэлэлцэх гэнэ.

Юн Сук Ёл нь Бээжин, Вашингтонтай харилцаандаа тэнцвэрийг хадгалах бодлоготой учраас Хятадад “талтай” гэж дүгнэгджээ. Хойд Солонгоын цөмийн зэвсгийн заналхийллийн тухайд Юн Сук Ёл нь АНУ-ыг илүү идэвхтэй оролцох ёстой гэсэн байр суурьтай.

Токиод тэрбээр Энэтхэг-Номхон далайн стратегийн түншлэл буюу “Дөрвөл” бүлгийн удирдагч нартай уулзах бөгөөд Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай хэлэлцээ хийнэ.  “Дөрвөл” бүлэгт Австрали, Энэтхэг, Япон, АНУ багтах бөгөөд Хятадын өсөн нэмэгдэж буй цэрэг, эдийн засгийн хүчин чадлыг тогтоон барих оролдлогын хүрээнд байгуулагдсан гэж үздэг. Жо Байдены айлчлалын өмнө Хятадын гадаад хэргийн сайд Ван И Лхагва гаригт Японы талтай видео дуудлага хийхдээ Бээжингийн эсрэг Вашингтон, Токиогийн “сөрөг” үйлдлийг шүүмжилсэн байна.

Украинд халдсан ОХУ-д горыг нь амсуулахаар Байден ардчилсан холбоотнуудынхаа хүчийг нэгтгэсэн бөгөөд үүнд Сөүл, Токио ч багтаж буй. Азийн хоёр холбоотны зүгээс АНУ-аас ОХУ-ын эсрэг тавьсан хоригт нэгдэж, Украины тусгаар тогтнолд занахийлснийг эсэргүүцсэн.

Гэсэн ч Хятадын амбицыг дарах тухайд Юн Сук Ёл, Фүмио Кишида нартай хэлэлцэж, холбоотны харилцаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай гэж Жо Байден үзжээ.

“Ерөнхийлөгч Байдены энэ айлчлал нь Энэтхэг-Номхон далайн стратегид чухал ач холбогдолтой бөгөөд Украин дахь ОХУ-ын дайны хариуд АНУ нь дахин нэг удаа чөлөөт дэлхийн тэргүүлэгч гэдгээ харуулж чадна. Бүс нутаг дахь АНУ-ын оролцоо нь 21-р зууны ирээдүйн олон зүйлийг тодорхойлно” гэдгийг Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан мэдэгджээ.

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш  Хятадын цэргийн түрэмгий ажиллагаа эрчимжиж, байнгын өдөөн хатгасан үйлдэл нь бүс нутгийг зөрчлийн ирмэгт авчраад байгаа юм. Тухайлбал, Хятад улс нь өнгөрсөн сард Тайванийн арлын эргэн тойронд цэргийн сургуулилалт хийсэн. Энэ нь АНУ-ын хэд хэдэн улстөрч Тайваньд айлчилсантай давхацжээ. Түүнчлэн Хятадын талаас өнгөрсөн жил өөрийгөө захирагч Тайванийн арлын агаарын орон зайд нэвтэрсэн.

Хятадын талаас Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд эх газартай нэгтгэхийн тулд цэргийн хүч ашиглах эрхтэй талаараа удаа дараа мэдэгдсэн билээ. Харин Тайвань нь өөрийгөө тусгаар улс гэж үзэж, хүчээр нэгтэхийг зорьсон Хятадын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэхээ илэрхийлсэн.

Үүний зэрэгцээ Зүүн Хятадын тэнгис дэх эзэмшлийн маргаантай Сенкаку бүлэг арлын усан бүсэд Хятадын цэргийн хөлөг онгоц нэвтэрч, өдөөн хатгасан үйлдэл удаа дараа хийдэг талаар Японы талаас мэдээлдэг. Хүн амьдардаггүй энэ бүлэг арал нь Хятад, Японы хооронд маргаантай явсаар ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж