АНУ Украинд 215 сая ам.долларын хүнсний тусламж илгээх болсон талаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр /2022.05.17/ мэдэгдэв. Энэхүү мэдэгдлийг НҮБ-д болсон дэлхийн хүнсний аюулгүй байдлын талаарх сайд нарын уулзалтын үеэр гаргажээ.
Мөн улам өсөн нэмэгдэж буй дэлхийн хүнсний хямралыг даван туулахын тулд дор бүрнээ яаралтай арга хэмжээ авахыг бусад улсад уриалжээ. Дээрх 215 саяас гадна хүмүүнлэгийн тусламж болгож 5.5 тэрбумын санхүүжилтийг АНУ-ын Конгресс батлахаар хэлэлцэж буй аж.
Дайны улмаас дэлхий даяар бордоо, үр тарианы хомсдолд ороод буй. Бордооны хамгийн том экспортлогч Оросоос бордоогоо авдаг байсан улс орнуудад эрэлт эрс нэмэгдэж байна. Тийм учраас АНУ-ын бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд 500 сая ам.доллар төсөвлөснийг Блинкен мэдэгдэв.
АНУ Украинд урт хугацааны дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа илэрхийлж, олон ч тэрбум ам.долларын батлан хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлээд буй. Тухайлбал, энэ сарын эхээр нэмэлт их бууны сум, радар болон бусад тоног төхөөрөмж зэрэг 150 сая ам.долларын аюулүй байдлын тусламж үзүүлэхээ амласан билээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын Украин дахь Элчин сайдын яам гурван сарын дараа эргэн хаалгаа нээжээ. АНУ-ын дипломатууд Киев дэх Элчин сайдын яаманд буцаж ирснээр өчигдөр /2022.05.17/ улсынхаа далбааг албан ёсоор мандуулсан байна.
Эх сурвалж: CNN, ABC17
Зочин 2022-05-19 213.87.134.213
>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Иргэн 2022-05-19 192.82.78.141
Америкаас ба Баруунаас мөнгө нь урсаж л байг, бидэнд хамаагүй.
Зочин 2022-05-19 64.119.26.48
Украин, барууны өдөөсөн дайны хөлд бүрэн нэрвэгдэж сүйрч байна.Ямар ч тусламж аваад мөд сэргэх шинжгүй.Шатахуунаар тасалдсан ,машины бөөн очер, гадаадаас авсан з****г техникээ ч хөдөлгөх шатахуунгүй.зам, харилцаа, гүүр, цэргийн агуулах,нефт базы ,үйлдвэрүүд ,цэргийн гол обьектүүд бөмбөгдөлт, пуужингийн цохилтод өртөж,үйлдвэрлэл үйлчилгээ цэргийн арын хангамж зогсонг . Ажиллаж хүч нь гадаадад дүрвэж дотооддоо юу ч хийх чадваргүй..Гадаадын тусламжид л ариа гэж тогтож дэнжигнэж байгаа бололтой..
Зочин 2022-05-19 64.119.26.48
Ийм арчаагүй ,бүх зүйл нь сүйрч, хоол хүнс, бараа таваар, эд материалаар тасалдан ,үйлдвэр үйлчилгээ нь зогсон ,иргэд нь гадаадад дүрвэсэн атлаа оросуудыг ялна , цэргийн хүчийг нь сүйрүүлнэ гэж том том дугараад.Ийм байдалтай Украин удаан тогтохгүй яг Мариуполийн нацистүүд шиг мөд цагаан тут өргөж биз..
Зочин 2022-05-19 202.179.25.78
оросын мөхөл харин өдөр өдрөөр ойртсоор байна. санхүүгийн хувьд дэлхийгээс бүрэн тусгаарлагдсан, зэвсгийн үйлдвэр нь ажиллахаа байсан, залуучууд нь гадагшаа дүрвэж байна. Удахгүй пуужгий чинь цөмийн з****г хэрэглэж НАТОын хариу цохилтонд орж орос улс гэж байхгүй болно. Зөнөг шар харин бункертээ амьд үлдээд бункерын харх болж үхэх тавилан хүлээж байгаа
Зочин 2022-05-19 66.181.189.45
ОРОСЫН ФАШИСТУУДАД СЭТЭРХИЙ ТЭВНЭ Ч ӨГӨХ УЛС БАЙХГҮЙ,,,
Зочин 2022-05-19 202.131.247.2
Өгөх ч хэрэггүй, угаасаа авах ч хэрэг наадуулд чинь алга.
Зочин 2022-05-19 202.179.25.78
одоо танк, пуужингаа ч үйлдвэрлэж чадахаа больсон. чипээ үйлдвэрлэж чадахгүй хэвтэж бас их зантай .
Зочин 2022-05-19 64.119.26.48
Том гүрнүүд наанаа ардчилал эрх чөлөө энээ тэрээ сайхан зүйл ярьж, цаанаа өөрийн бодит эрх ашиг аминч, хорлонт санаа өвөрлөж, харгис зарчим баримтлах тал бий. Дайн өдөөж жирийн иргэдийг золиослохоос сийхгүйн жишээ бол Украин, Ливи , Ирак,Югаслав Сири,Афган зэрэгт үүссэн дайн самуун тод харуулж байна. Үндэснийхээ эрх ашгийг гадаадынхан биш тэр үндэстэн өөрөө л хамгаална.Ард иргэдийн сонгосон төр засгийн үйл ажиллагаанаас хамаарна.Украин шиг гадаадын тоглоом бол үндэстэн өөрөө сүйрнэ.
DR. ADITYA 2022-05-19 197.211.52.45
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.