Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж байна

Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж байна

Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт бичигдэж, элэгний хорт хавдрын өвчлөлийн нас баралтаар тэргүүлж байна. Хүн амын дунд 2021 онд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв.

Хорт хавдрын өвчлөлийн хувьд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь, улаан хоолойнх 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлж байгаа аж. Шинээр бүртгэгдсэн хорт хавдрын өвчлөлийн 25 хувь нь байрангаас 2-р үе шатандаа, 75 хувь нь хожуу үе шатандаа тус тус оношлогдсон байна.

Монголчууд амьдралын буруу хэвшлийн улмааас хорт хавдраар дэлхийд тэргүүлсээр буй юм. Иргэдийг эрүүл мэндийн даатгалаар  эрт илрүүлэгт тэгш хамруулах зорилгоор 2022 онд улсын төсөвт 60.8 тэрбум төгрөг суулгасан. Энэ нь та бидний эрүүл мэндээ хамгаалах, хавдрын суурь байвал эрт эмчлүүлэх боломж олгож буй. Иймд өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, үзлэг оношлогоо хийлгэх нь зүйтэйг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж