Нэгэн эмчийн Хятадаас 1980-аад онд хямдхан худалдаж авч байсан ваар маш ховор төрлийн урлагийн бүтээл байжээ. Тус ваар 18 дугаар зууны эдлэл байсан ба олон жилийн турш галт тогооны өрөөнд чимэглэл маягаар байршуулсан аж. Цэнхэр бүрхүүлтэй, алт, мөнгөөр чимэглэсэн ваарыг Цянлун эзэн хааны үед урласан ба 1.449.000 фунт стерлингээр зарагдсан байна. Анх 60 м орчим өндөр тус ваарыг 100-150 мянга фунт стерлингээр зарахаар төлөвлөж байв.
Ваарыг анх нэгэн мэс засалч хүүдээ бэлэглэж байсан ч үнэ цэнийг нь мэдээгүй аж. “Berkshire”-д төвтэй “Drewatts Auctioneers” хэлэхдээ, эртний эдлэл мэддэг хүн дуудлага худалдаанд ирсэн тул ваарын үнэ цэнийг мэдэж авсан гэв.
Ваарыг олон улсын худалдан авагч утсаар дуудлага худалдаанд оролцож авсан байна. Дуудлага худалдааны төвийн ажилтан Марк Ньюстэд "Бид энэхүү онцгой үр дүнд баяртай байна. Бид Хятад, Хонгконг, Америк, Их Британи зэрэг орнуудын худалдан авагчид дунд өрсөлдөөнтэй тендер зарлалаа" гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ