Дэлхийн банк Украинд 30 тэрбум доллар санал болгов

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк Украинд 30 тэрбум доллар санал болгов

Дэлхийн банк Украинд 30 тэрбум доллар санал болгов

Украины дайны улмаас хүнсний аюулгүй байдлын хямралыг зогсооход туслахын тулд Дэлхийн банк 30 тэрбум ам.доллар гаргахаа өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдэв. Нийт хандивын 12 тэрбум ам.доллар нь Украины шинэ төслүүдэд зориулагдаж, үлдсэн 18 тэрбум нь хоол хүнсний гачигдлыг зогсооход төлөвлөгдөж батлагдсан гэжээ.

Дэлхийн банк группийн ерөнхийлөгч Дэвид Малпасс "Хүнсний үнийн өсөлт хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийнхэнд аймшигтай нөлөө үзүүлж байна. Зах зээлийг тогтворжуулахын тулд Украинд тодорхой хэмжээний тусламж үзүүлэх нь зохистой” гэв. Украинд хийгдэх шинэ төслүүд хөдөө аж ахуй, хүнсний үнийн өсөлтийг бууруулах, нийгмийн халамж болон цэвэр усны хангамжийг дээшлүүлэх зэрэг юм.

Украины тариалангийн асуудалд тусламж үзүүлснээр Африк, Ойрхи Дорнод, Зүүн Европ ба Өмнөд, төв Азийн тариалангийн гачигдлыг шийдвэрлэх боломжтой аж. Эдгээр бүс нутаг Украины дайны улмаас үр тарианы нийлүүлэлтийн хувьд хамгийн их хохирол амсаад буй юм. Египет зэрэг улсууд Украин, Оросын улаанбуудайнаас ихээхэн хамааралтай бөгөөд ОХУ Украины хөдөө аж ахуйн экспортыг Хар тэнгисийн боомтуудаас хааж, дотоодын экспортод хязгаарлалт тогтоосны улмаас нийлүүлэлтийнхээ төлөө улайрч байна.

Украины Төрийн сангийн тайланд "Европын сэргээн босголт, хөгжлийн банк дайнд нэрвэгдсэн Украин болон хөрш зэргэлдээ орнуудад олгох 2 тэрбум еврогийн багцаас 500 сая евро (523.50 сая ам.доллар)-г хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний худалдааны санхүүжилтэд гаргахаар төлөвлөж байна" гэж дурджээ. Украин 200 сая евро, хөрш зэргэлдээ орнууд 300 сая евро авна.

Эх сурвалж: HINDUSTAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж