Д.Эрдэнэбилэгийн баривчилгааг 30 хоногоор сунгажээ

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэгийн баривчилгааг 30 хоногоор сунгажээ

Д.Эрдэнэбилэгийн баривчилгааг 30 хоногоор сунгажээ

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байна" гэсэн үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор сунгах хүсэлт гаргажээ.

Прокурорын хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбилэгийн баривчилгааг 30 хоногоор сунгасан байна.

Эргэн сануулахад, Д.Эрдэнэбилэгийг хилээр гарахыг хязгаарлаад байсан бол дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ. Түүнийг АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж