АНУ, Японы найрсаг бус үйлдлийг Хятад улс шүүмжлэв | News.MN

АНУ, Японы найрсаг бус үйлдлийг Хятад улс шүүмжлэв

АНУ, Японы найрсаг бус үйлдлийг Хятад улс шүүмжлэв

АНУ, Японы найрсаг бус үйлдлийг Хятад улс шүүмжлэв

Хятадын Гадаад хэргийн сайд Ванг И өнгөрсөн Лхагва гариг (2022.05.18)-т АНУ болон Японы нөхөрсөг бус үйлдлүүдийг шүүмжилжээ. Тэрбээр "Ирэх долоо хоногт Токио хотноо “Их дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалт болохоос өмнө ямар ч шаардлагагүй, улс орнуудын найрамдалт харилцаанд саад учрүүлах үйлдэл гаргасан" гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Ван И Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяшитай цахимаар уулзалдахдаа "Сонор сэрэмжтэй байж, анхаарал хандуулах ёстой гол шалтгаан нь АНУ-ын удирдлагууд "Их дөрвөл" уулзалтыг санаачилсан атлаа Хятадын эсрэг Японтой хамтран зүй зохисгүй үйлдэл хийж байна" гэж ярьсан талаар Хятадын гадаад хэргийн яам мэдэгдэв.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон Австралид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сонгуулийн ялагчийг Энэтхэг-Номхон далайн стратегийн эвслийн "Их дөрвөл" уулзалтаар хүлээн авахаар төлөвлөжээ.

Хятад улс “Их дөрвөл”-ийг эдийн засаг, нөлөөллийн чадварыг нь хориглох талаар уулзалт хийнэ гэж сэжиглэж байгаа бол АНУ дэлхийн бусад авторитар гүрнүүдтэй харилцаа холбоогоо зузаатгах хүсэлтэй байгаа аж.

Хаяши Хятадын Гадаад хэргийн сайд Ванд хандан, Хятад улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хариуцлагатай үүрэг гүйцэтгэх ёстойг сануулсан байна. Мөн Орос, Украины түрэмгийлэлд энхийг сахиулсан бодлого явуулсан нь дээр гэжээ. Энэ нь ОХУ-ын үйл ажиллагаа Хятадыг зоригжуулж, Ази Номхон далайн бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж магадгүй гэж Япон санаа зовж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-05-19 192.82.78.141

Хятад нь Америкийн ба Японы бараг бүх л юмыг үйлдвэрлэж байхад Хятадыг тайван байлгах нь лавтай.

Avatar

Зочин 2022-05-19 213.87.134.213

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-19 219.92.68.255

х***а нар муу хэвэндээ байна биз ,манайд л сайн.Тролууд Монголоос зайлаарай!

Avatar

Зочин 2022-05-19 43.242.242.59

АНУ бүх зүйл дээр эзэн сууж дэлхийг удирдах санаатай. Түүнд гол саад болох улсын нэг нь Хятад гэж үзэж янз бүрийн хорлонтой ажиллагаа явуулж байна. Саяхан л гэхэд АНУ нь өвлийн олимпыг бойкотлохыг дэлхийн улсуудад уриалсан боловч тэр нь амжилт олоогүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж