АНУ-д хүүхдүүдийн дунд гепатитын 180 тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

АНУ-д хүүхдүүдийн дунд гепатитын 180 тохиолдол бүртгэгджээ

АНУ-д хүүхдүүдийн дунд гепатитын 180 тохиолдол бүртгэгджээ

АНУ-ын Алабама мужид өнгөрсөн сарын 21-нд гепатитын ердийн бус тохиолдол есөн хүүхдээс илэрчээ. Энэ тоо тасралтгүй өссөөр, өчигдрийн байдлаар 71 хүүхэд шинээр бүртгэгдэж, нийт 180 тохиолдол болсон байна. Энэ өвчний анхны тохиолдол Их Британи улсад бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдлын тоо 163 болжээ. Өдгөө дэлхий даяар нийт 21 улсад 520 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, нийт таван хүүхэд нас баржээ. Хамгийн сүүлд 14 хоногийн өмнө нэг нас баралт бүртгэгдсэн байна.

Ердийн бус гепатитын 180 тохиолдол АНУ-ын 35 мужид дэгдсэн бөгөөд бүх өвчтөн 10 ба түүнээс доош насныхан байсан аж. Эдгээрээс нэг хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон байна. Дэлхий даяар 12 хүүхэд энэ өвчнөөс улмаас нас барсны тав нь Индонези, Ирланд, Палестин улсуудад бүртгэгджээ.

Эрдэмтэд юунаас болж ийм өвчин дэгдэж буй шалтгааныг хараахан олж тогтоогоогүй байгаа ч "Ханиад үүсгэдэг аденовирусээр өдөөгдөж байж болзошгүй" гэж мэдээлсэн байна. Аденовирус нь бохир гадаргуугаар дамжиж халдварладаг тул сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа аж. Мөн өмнө нь Covid-19 тусч байсан бол, эсвэл гэрийн тэжээмэл нохойноос халдаж байж болзошгүй гэж үзжээ.

Халдвар авсан тохиолдолд бөөлжих, гүйлгэх, дотор муухайрах зэрэг ходоод, гэдэсний өвчний шинж тэмдэг илэрдэг байна. Зарим тохиолдолд ханиалгах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч буй аж. Эхэн үеийн шинж тэмдгийн дараа арьсны өнгө өөрчлөгдөж, шарладаг байна.

ДЭМБ-ын цахим хуудаст мэдээлснээр, Их Британи, Хойд Ирланд, Испани, Израиль, АНУ, Дани, Ирланд, Нидерланд, Итали, Норвеги, Франц, Румын, Бельги зэрэг улсуудад энэхүү нууцлаг гепатитын халдвар бүртгэгджээ. Халдвараас урьдчилан сэргийлэх нийтлэг арга хэмжээний тухайд гараа тогтмол угааж, амьсгалын замын эрүүл ахуйг сахих хэрэгтэйг ДЭМБ анхааруулав.

Эх сурвалж: DAILY MAIL, WHO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж