Монгол Улс Х.Баттулга гэдэг "эрх" хүүхэдтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Монгол Улс Х.Баттулга гэдэг "эрх" хүүхэдтэй боллоо

Монгол Улс Х.Баттулга гэдэг "эрх" хүүхэдтэй боллоо

Ардчилсан нам долоо хоног бүрийн Пүрэв гаригт 4/11 мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг. Энэ үеэр АН-ын гишүүд тус намын дарга дүрмийн дагуу нэг байх ёстойг анхааруулав. Тус намын даргаар сонгогдсон М.Тулгат намынхаа үзэл бодол, эрх ашгийн төлөө тэмцэхээ илэрхийлсэн юм. Түүний хувьд АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ нийт гурван удаа илэрхийлж, материалаа өгсөн ч Улсын дээд шүүх буцаажээ. Тэрбээр энэ бүхэнд хүндэтгэлтэй хандаж ирснээ илэрхийлэв.

М.Тулгат АН-ын даргаар бүртгүүлэхээр намын үзэл санаа, итгэл үнэмшил, ардчиллыг уландаа гишгэсэн Х.Баттулга материалаа өгч байгааг эсэргүүцээд, "Дүрмийн бус сунгаанд оролцож, өөрөө өөртэйгөө өрсөлдөж ялсан гэх Х.Баттулга шударга бусаар намын даргын эрх мэдэлд санаархаж байна" гэв. Улмаар "АН-ын албан ёсны нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр байхад нөгөө талаас нэг жилийн дотор олон нарийн бичиг томилсон. Энэ мэт дүрмийн бус зүйл их гарч байхад Х.Баттулга өөрийгөө намын даргаар хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийж байгааг эсэргүүцэж байна. Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадаагүй байж зарим хүн хуулийг уландаа гишгэхийг оролдож байна" гэж нэмж хэллээ.

М.Тулгатын хэлснээр, Монгол Улс өнөөдөр Х.Баттулга гэдэг "эрх" хүүхэдтэй болжээ. Тэрбээр "Энэ хүнийг эрхлүүлэх гэж монголын төр оршоогүй. Наад захын ёс зүйн хувьд авч үзвэл Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Гэтэл нэг намын эрхийг авах гэж хуулийг уландаа гишгэхийг санаархаж байгаа нь санаанд багтахгүй байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж