Иргэн Ч.Мөнхбаярыг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Иргэн Ч.Мөнхбаярыг өнөөдөр шүүнэ

Иргэн Ч.Мөнхбаярыг өнөөдөр шүүнэ

Тагнуулын ерөнхий газраас ажиллагаа явуулж, баривчилсан сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2022.05.19/ болно. Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх юм.

Иргэн Ч.МөнхбаярыгТЕГ-аас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс тагнуулын байгууллагаас арга хэмжээ авсан. Түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө илрүүлэн хураан аваад байна" гэж мэдээлж байв.

Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан үйлчлүүлэгчийг нь хуулийн үндэслэлгүй хорьж байгаа гэж мэдээлсэн.  Тухайлбал, хуульд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон, магадгүй тэр хүнийг хорихгүй бол дахин гэмт хэрэг хийх нөхцөл байдал тогтоогдсон, өмнө нь удаа дараа гэмт хэрэг хийж байсан, тогтсон гэр оронгүй хүнийг цагдаагийн байгууллагаас хорихоос өөр аргагүй.

Иргэн Ч.Мөнхбаярыг хорих ямар ч нөхцөл бүрдээгүй. Түүний гэрийн хаяг тодорхой, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, сэтгүүлч хүн. Мөн дээрээс нь энэ хүнийг төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг гадаадад худалдаж, цуглуулж, дамжуулсан гэх үндэслэлээр яллах гэж оролдож байна. Харамсалтай нь, Тагнуулын ерөнхий газар агнуулын газар болжээ. Тагнах асуудлаа тагнаж чадахаа больжээ. Эсрэгээрээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол хүний үндсэн болон салшгүй эрхийг хамгаалж дуугардаг хүмүүсийг агнадаг газар болсон байна" гэсэн юм.

Анхан шатны шүүх Ч.Мөнхбаярт хэрэг үүсгэсэн үндэслэлийг тогтоож чадаагүй учраас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд маргаан үүсгэсэн. Тийм учраас анхан шатанд нотлогдоогүй, гэм буруугийн хохирол байхгүй, бие болон гэрт нь нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой ямар ч зүйл олж авч чадаагүй болохыг өмгөөлөгч нь хэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж