Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19 цар тахлын 91 шинэ тохиолдол батлагдсан байна. Эдгээр тохиолдлын 58 нь Улаанбаатар хотод, 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн Covid-19-ийн тохиолдлын тоо 923 611 болжээ.
Б.ЖАРГАЛ