5000 иргэнийг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулна | News.MN

5000 иргэнийг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулна

5000 иргэнийг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулна

5000 иргэнийг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулна

"Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо" төслийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан. Тус төслийн дагуу ажил эрхлээгүй залуусыг тогтмол ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх зорилготой аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодрууллаа. Тус төслийн үндсэн зорилго нь 18-34 насны ажил, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг идэвхжүүлэх бөгөөд сургалтад хамрагдсанаар тогтвортой ажлын байранд зуучлуулах аж.

ХНХЯ-наас “Өнгөрсөн жил 2389 залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулжээ. Үүнээс оны эцэст 806 нь байнгын ажлын байртай болсон. Мөн 1700 гаруй залуусыг сургалтын дараа 15 хоног үйлдвэрийн дадлагад хамруулаад байна. Энэхүү сургалт 14 хоног вакумжуулсан хэлбэрээр явагддаг. Хичээлийн агуулгын хувьд хөдөлмөрийн үнэ цэнэ, харилцааны ур чадвар, анкет бөглөх зэрэг хамаардаг. Үүнээс гадна өв соёл, эрүүл мэнд, батлан хамгаалахын чиглэлээр хичээлүүд ордог.

Энэхүү тэтгэлгийн онцлог нь хоёр долоо хоногийн сургалтын дараа хичээлд бүрэн хамрагдсан хүмүүст 500 мянган төгрөг бэлнээр олгодог. Үүний дараа үйлдвэрлэлийн дадлагыг хийвэл мөн 500 мянган төгрөг өгдөг.

Тэтгэлэгтэй төсөлд хамрагдахын тулд хэд хэдэн шаардлага тавьдаг. Үүнд:

  • Ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 18-34 насны иргэн байх
  • Сүүлийн гурван сар ажил хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй
  • Сургалтад хамрагдах үед их, дээд сургууль, МСҮТ-д хамрагдаагүй байх ёстой.

Засгийн газрын 58 дугаар тогтоолоор энэ төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. "Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо" төсөл зөвхөн иргэдэд дэмжлэг үзүүлэх бус, ажил олгогчдыг мөн харгалздаг. Тухайлбал, тогтвортой ажлын байраар хангаж, 12 сараас дээш төсөлд хамрагдсан иргэнийг ажлуулсан тохиолдолд тухайн компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хөнгөлдөг. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буцаан олгодог.

Ямар нэгэн боловсрол эзэмшээгүй иргэд ч энэ төсөлд хамрагдаж болно. Тиймээс мэргэжил эзэмшээгүй залуус хөдөлмөрт оролцоотой байх талаар сайн ойлголт авдаг. Өнгөрсөн жил хамрагдсан иргэд энэ жил хамрагдах боломжтой эсэх талаар тодруулж байна. Төсөлд хамрагдсан иргэдийн тухайд дахин хамрагдах боломжгүй.

Өнгөрсөн жил нийт 6300 гаруй залуус бүртгүүлсэн. Бид тэдгээр иргэдийн шалгуурт нийцэх эсэхийг судалж үзээд, нийт 4300 орчим нь тэнцсэн. Харин сургалтын дараа 2389 нь албан ёсоор хамрагдаж, тэтгэлэг авсан. Төсөлд хамрагдах хүсэлтэй залуус Emongolia,mn цахим хуудсаар дамжуулж бүртгүүлнэ. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн цэгт очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл тавдугаар сарын 16-наас 26-ныг хүртэл үргэлжилнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-19 213.87.134.213

^^^^^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Ховдоос 2022-05-19 66.181.190.109

2021 онд хэрэгжсэн байдал, тэтгэлэгээр суралцаж байгаа залуучуудын дадлагажиж байгаа хандлага, ажил эрхлэх сонирхолтой байгаа эсэх нь тун эргэлзээ төрүүлсэн. Мөнгө авах гэсэн эрмэлзэл л байсан. тэдэнд сурах эрмэлзэл 0 хувьтай гэж хэлж болно. Үр дүнгүй их хэмжээний зардал гаргаж байгаад харамсаж байна. Тэр сургах мөнгөө КОЛЛЕЖ, МСҮТ дөө өгөөд сурга. Харин МСҮТийн сурагчид дадлагаа идэвхитэй хийдэг, сурах эрмэлзэлтэй юм билээ. 5 тэрбум төгрөгөө 5 үйлдвэрт өгчих. эргээд авна

Avatar

Зочин 2022-05-19 103.80.210.183

наад мөнгөөрөө үйлдвэр барь өөрсдөө сураад дагаад хийгээд дадлагжина.

Avatar

Зочин 2022-05-19 43.242.242.24

Мөнгө угаахаа болио. Ажлын байр дүүрэн байна. Ажил хийх хүн байхгүй байна. Сургалтанд суугаад ажил хийгүй бол яахий

Avatar

Бат инженер 2022-05-19 202.9.40.105

Бээжинд сургах юм уу

Avatar

Зочин 2022-05-19 202.179.8.46

хамрагдсан одоо ажилгүй залуусаа яах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж