АНУ-ын дуучин Тэйлор Свифт урлаг, дизайны чиглэлээр доктор /Phd/-ын зэрэг хамгаалжээ. Тэрбээр өчигдөр “Yankee” цэнгэлдэх хүрээлэнд Нью-Йорк хотын их сургуулийн 2022 оны төгсөгчөө төлөөлөн үг хэлсэн байна.
Тэйлор Свифт батламжаа гардсаны дараа “Би “22” гэдэг нэртэй дуу гаргасан учраас өнөөдөр энд зогсч байна гэдэгтээ 90 хувь итгэлтэй байна” гэж хошигножээ. Тэрбээр “Миний карьер 15 наснаас эхэлсэн. Гэхдээ тодорхой төлөөстэй байсан. Эргээд харахад бүгдийг нэг дор амжуулах гэж хичээх үед амьдрал маш хэцүү. Тиймээс юуг нь авч үлдэх, юуг нь орхихоо шийдэх хэрэгтэй.
Оролдож үзэхээс хэзээ ч битгий ич. Оролдлого бол аугаа хүч, домог. Чамд хэцүү зүйлс тохиолдоно. Чи үүнийг даван туулж, суралцах болно. Эцэст нь бид илүү тэсвэр хатуужилтай болно. Амьсгалж чадаж байгаа үедээ гүн амьсгал авч, хэцүү бүхнийг сэгсрээд хая” гэж оюутан дүү нартаа зөвлөжээ.
Нью-Йоркийн их сургуулиас Тэйлорыг "Уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалахад нөлөөтэй хүн" гэж онцлон, баяр хүргэсэн байна.
Эх сурвалж: CBS NEWS, THE HOLLYWOOD GOSSIP
Холбоотой мэдээ