ОХУ-ын газрын тос, хийнээс татгалзахад 221 тэрбум хэрэгтэй | News.MN

ОХУ-ын газрын тос, хийнээс татгалзахад 221 тэрбум хэрэгтэй

ОХУ-ын газрын тос, хийнээс татгалзахад 221 тэрбум хэрэгтэй

ОХУ-ын газрын тос, хийнээс татгалзахад 221 тэрбум хэрэгтэй

Европын холбоо Оросын газрын тос, хийнээс татгалзах 221 тэрбум ам.долларын төлөвлөгөөгөө өчигдөр /2022.05.18/ танилцууллаа. Төлөвлөгөө ёсоор ажилласнаар энэ оны сүүл гэхэд Оросын хийг 66 хувиар бууруулах боломжтой аж. Цаашилбал, 2027 он гэхэд Оросын хараат байдлаас бүрэн ангижрах юм. Үүний тулд эрчим хүчээ хэмнэж, өөр эх үүсвэр олох болон сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ажлуудыг хэрэгжүүлнэ.

Дайн эхэлснээс хойш Европын холбооны бүс нутаг Оросоос хараат байдлаа бууруулах арга замыг эрэлхийлсээр ирсэн. Энэ хүрээнд Оросын нүүрсийг наймдугаар сараас хориглохоор тохиролцжээ. Түүнчлэн Европын холбооны байгалийн хийн импортод Оросын эзлэх хувь өнгөрсөн жил 40 байсныг өнгөрсөн сард 26 болгож бууруулсан.

Шинэ төлөвлөгөө АНУ, Канадаас шингэрүүлсэн хийн импортыг нэмэгдүүлэх, Норвегиос хий дамжуулах хоолойн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн үнийн огцом өсөлтийг бууруулахад нэмэр болохын тулд улс орнуудад эрчим хүчийг хамтарч худалдан авах боломж олгох платформ бий болгожээ. Эрчим хүч хэмнэх зорилтын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагагүй үед гэрлээ унтрааж, агааржуулагч бага ашиглах гэх мэт шаардлага тавьж буй аж. Ингэснээр газрын тос, байгалийн хийн хэрэглээг богино хугацаанд таван хувиар бууруулна гэж үзжээ.

Европын холбоо нийт эрчим хүчнийхээ 40-өөс доошгүй хувийг сэргээгдэх эх үүсвэрээс бүрдүүлнэ гэж зорьж буй хэдий ч урт хугацаандаа 45 хувь болгохыг зорьж байна. Мөн 2025 он гэхэд нарны эрчим хүчний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нарны эрчим хүчийг ашигласнаар жилд есөн тэрбум шоо метр байгалийн хийн хэрэглээг нөхөх боломжтой аж.

Нийт 221 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг Европын холбооны Covid-19-тэй тэмцэх сангаас санхүүжүүлэх юм байна. Хөрөнгө оруулалтын хугацааг 2027 он хүртэл гэж төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-19 178.190.186.139

Buh zuil Amerikiin biznessiin tuluvluguunii daguu yavj bna daa

Avatar

Зочин 2022-05-19 213.87.134.213

^^^^^^ Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

zochin 2022-05-19 185.183.146.104

EU iin irged tiim bayan bish shuu. yahav manaihiig bodvol arai bolomjiin tsalintai bolohoos mash ondor tatvar toldog , baraa tavaar, uilchilgeenii ortog ondor taldaa baisan, odoo bol bur taliij ogson . Bi ooroo scandinavt olon jil amidarch bna.

Avatar

Ovgon 2022-05-19 192.82.65.103

Хахаха тэнэг оркуудаа, америк цөмийн зэв сэг заавал ойрхон хуурай газарт оросын хилд байршуулах гэвэл латви, литвь, эстони гээд хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан санктпетербургээс 50 хан км, москвагаас 300 хан км зайнд НАТО-ийн гишүүн улсууд байж байна ш дэ ккк. Украйны ч, финляндын ч хэрэг байхгүй,ккк. Энэ НАТО-ийн аюул энэ тэр гээд байгаа асуудал чин зүгээр л фашист путлерийн украйныг булаан эзлэх гэсэн санаагаа нуух гэсэн путлерийн арга ядсан худал суртал ухуулга гэдгийг ойлго үхэрүүдээ.

Avatar

зочин 2022-05-19 64.119.24.177

Европчууд өвөлдөө орон сууцандаа давхар цамц өмсөхөөр болж байгаа гэсэн.

Avatar

Зочин 2022-05-19 122.201.31.235

Дэлхийн хөгжлийн хандлага Ази тивд шилжих сайхан боломж ирлээ.

Avatar

Ертөнц шинэчлэгдэх үе 2022-05-19 202.21.108.216

Ингээд Европын хөгжил, соёл иргэншил мөхөж, шинэ бүс нутагт шинэ соёл иргэншил, өөр ард түмнүүд хөгжил дэвшил, шинэ амьдрал, шинэ нийгэм үүсэн бий болох онцгой цаг үеийг хувьтай төржээ бид.

Avatar

Зочин 2022-05-19 66.181.187.93

Ингээд Европчууд маш хямд үнэтэй энерги хэрэглэдэг байсан сайхан үе нь дууслаа. Одоо бүх юмны үнэ нэмэгдэнэ. Ази тивтэй өрсөлдөхийн тулд энергийн эх үүсвэрээ Азийнхний худалдаж авч байгаа үнээр дэлхийн зах зээлээс худалдаж авах болно, бас бүтээгдэхүүний үнэ, цалин хөлсөө Азийнхтай ижил түвшинд барьж байж л зах зээлд тэсэж үлдэнэ дээ. Сүүлийн 500 жил бусдыг колоничилж, баялагыг нь сорж байсан үе нь Европчуудад дуусгавар болж байна. Дэлхийд хүчний харьцаа бүрэн эргэлээ.

Avatar

Зочин 2022-05-19 202.179.24.15

хий нефть ээ холоос авах юм чинь азиас их үнэтэй болох байх харин бүтээгдэхүүний үнээ азитай ижил түвшинд барих хэцүү цалин бууруулвал ард түмэндээ алуулна

Avatar

Зочин 2022-05-19 192.82.68.68

Баян Европ яах ч үгүй. Гуйлгачин ядуу орос монголууд л сүйрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж