ОХУ-ын газрын тос, хийнээс татгалзахад 221 тэрбум хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын газрын тос, хийнээс татгалзахад 221 тэрбум хэрэгтэй

ОХУ-ын газрын тос, хийнээс татгалзахад 221 тэрбум хэрэгтэй

Европын холбоо Оросын газрын тос, хийнээс татгалзах 221 тэрбум ам.долларын төлөвлөгөөгөө өчигдөр /2022.05.18/ танилцууллаа. Төлөвлөгөө ёсоор ажилласнаар энэ оны сүүл гэхэд Оросын хийг 66 хувиар бууруулах боломжтой аж. Цаашилбал, 2027 он гэхэд Оросын хараат байдлаас бүрэн ангижрах юм. Үүний тулд эрчим хүчээ хэмнэж, өөр эх үүсвэр олох болон сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ажлуудыг хэрэгжүүлнэ.

Дайн эхэлснээс хойш Европын холбооны бүс нутаг Оросоос хараат байдлаа бууруулах арга замыг эрэлхийлсээр ирсэн. Энэ хүрээнд Оросын нүүрсийг наймдугаар сараас хориглохоор тохиролцжээ. Түүнчлэн Европын холбооны байгалийн хийн импортод Оросын эзлэх хувь өнгөрсөн жил 40 байсныг өнгөрсөн сард 26 болгож бууруулсан.

Шинэ төлөвлөгөө АНУ, Канадаас шингэрүүлсэн хийн импортыг нэмэгдүүлэх, Норвегиос хий дамжуулах хоолойн урсгалыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн үнийн огцом өсөлтийг бууруулахад нэмэр болохын тулд улс орнуудад эрчим хүчийг хамтарч худалдан авах боломж олгох платформ бий болгожээ. Эрчим хүч хэмнэх зорилтын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагагүй үед гэрлээ унтрааж, агааржуулагч бага ашиглах гэх мэт шаардлага тавьж буй аж. Ингэснээр газрын тос, байгалийн хийн хэрэглээг богино хугацаанд таван хувиар бууруулна гэж үзжээ.

Европын холбоо нийт эрчим хүчнийхээ 40-өөс доошгүй хувийг сэргээгдэх эх үүсвэрээс бүрдүүлнэ гэж зорьж буй хэдий ч урт хугацаандаа 45 хувь болгохыг зорьж байна. Мөн 2025 он гэхэд нарны эрчим хүчний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нарны эрчим хүчийг ашигласнаар жилд есөн тэрбум шоо метр байгалийн хийн хэрэглээг нөхөх боломжтой аж.

Нийт 221 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг Европын холбооны Covid-19-тэй тэмцэх сангаас санхүүжүүлэх юм байна. Хөрөнгө оруулалтын хугацааг 2027 он хүртэл гэж төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж