Таканошо башёг тэргүүлж, Тэрүнофүжи нар удаалж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Таканошо башёг тэргүүлж, Тэрүнофүжи нар удаалж байна

Таканошо башёг тэргүүлж, Тэрүнофүжи нар удаалж байна

Мэргэжлийн сүмо бөхийн нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд өчигдөр /2022.05.18/ Токио хотын Рёогокү ордонд боллоо.


Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр сэкивакэ Абитай учраа таарч, хүчтэй өрсөлдөгчөө буулган авав. Өнгөрсөн гуравдугаар сарын башёгийн үеэр өсгий, өвдгөндөө бэртэл авсан тэрбээр ийнхүү найман даваа, гурван унаатай Таканошогийн араас башёг тэргүүлж байна.

Өчигдрийн хамгийн сонирхолтой барилдаан комүсүби Хошорюү С.Бямбасүрэн болон маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Таканошо нарын хооронд болсон. Залуу бөхчүүдийн барилдаанд Таканошо илүүрхэж, ес дэх даваагаа авч, башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдэв. Харин түүнд өвдөг шороодсон Хошорюү С.Бямбасүрэн зургаан даваа, таван унаатай боллоо.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Кирибаяама Б.Лхагвасүрэн Тобизарүг, Чиёошома Г.Мөнхсайхан Котокүзаныг тус тус давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Шодайд дийлджээ. Найман даваа, гурван унаатай болсон Кирибаяама Б.Лхагвасүрэн барилдааны дараа ярилцлага өгөхдөө “Цом хүртэх боломжтойгоо ойлгосон. Гэхдээ энэ талаар нэг их бодохгүй байна. Зөвхөн урдах барилдаандаа л анхаарлаа хандуулж байна” гэжээ.

Эзэн хааны цомын төлөөх өрсөлдөөн ширүүсч буй юм. Тодруулбал, Таканошогийн араас ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Саданоүми, Үра, Ичияамамото зэрэг бөхчүүд удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж