Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад гаргажээ

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад гаргажээ

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад гаргажээ. Тодруулбал, Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр батлан даалтад гаргажээ.

Эргэн сануулахад, Тагнуулын ерөнхий газраас Б.Баасанцогттой холбоотой мэдээлэл хийж, нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдаж байсан хэмээн мэдэгдсэн.

Тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр “Эрүүгийн хуулийн 19.8-д заасан экстримист буюу хэт даврах үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Монгол Улсын таван иргэнийг саатуулж, шалгаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар олон хоног төлөвлөсөн байсан. Тухайлбал, байлдааны зэвсэг болон бусад галт зэвсэг хадгалж байсан байна.

АК47 маркийн серийн дугаар арилгасан буу, ХТ50 маркийн гар буу болон бүртгэлгүй галт хэрэгсэл зэргийг тэднээс хурааж авсан.  Мөн нийт 847 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Тэдгээр хүмүүс зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан” хэмээн мэдээлж байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Б.Баасанцогтод холбогдох хэрэг тун удахгүй шүүхээр орох гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/  зүйл ангиар шалгаж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж