"Украин дахь харгислалыг нотлох баримтууд цуглуулж байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

"Украин дахь харгислалыг нотлох баримтууд цуглуулж байна"

"Украин дахь харгислалыг нотлох баримтууд цуглуулж байна"

Олон улсын хүний ​​эрхийн “Human Rights Watch” байгууллага Киев, Чернигов мужуудад украинчуудыг цаазалж, тамласан баримтуудыг цуглуулж байна. Оросын цэргүүд энгийн иргэдийг цаазаар авч, эрүүдэн шүүж, хүчирхийлж байсан нь дайны ноцтой гэмт хэрэг гэж тус байгууллага үзжээ.

Киев, Чернигов мужуудын 17 тосгон, жижиг хотод хүний эрхийн ажиглагчид очсон байна. Тэд есөн хууль бус аллага, эрүүдэн шүүсэн долоон тохиолдол гэх мэт нийт 22 хэргийг шалгажээ.

"Human Right Watch" байгууллага хоригдож байсан, эрүү шүүлтээс амьд үлдсэн хүмүүс, хохирогчдын ар гэрийнхэн болон бусад гэрчүүд зэрэг 65 хүнээс ярилцлага авсан аж. Мөн хүчирхийлэл үйлдэгдсэн зарим газруудын эд мөрийн баримт, хохирогч, гэрч нарын хуваалцсан гэрэл зураг, бичлэгийг судалсан байна.  

Орос, Украин аль аль нь олон улсын хүмүүнлэгийн хууль, дайны тухай хууль, тэр дундаа 1949 оны Женевийн конвенц, түүний нэгдүгээр нэмэлт протоколыг дагаж мөрдөх үүрэгтэй. 

Дайны хуулийн дагуу энгийн иргэд рүү халдах, цаазлах, эрүүдэн шүүх, хууль бусаар хорих, хоригдлуудтай хүнлэг бус харьцахыг хориглодог. Мөн эд хөрөнгө дээрэмдэхийг хориглоно. Газар нутгийг эзэлсэн тал нь нөгөө талынхаа хүн амд хоол хүнс, ус, эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэгтэй. Дайны хууль тогтоомжийг санаатайгаар ноцтой зөрчсөн, хүчирхийлэл үйлдэхийг завдсан, эсвэл үйлдсэн хэн бүхэн дайны гэмт хэрэгт хариуцлага хүлээнэ. Энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдсэн боловч түүнийг таслан зогсоох, буруутай этгээдийг шийтгэх оролдлого хийгээгүй цэргийн командлагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.  Хүний эрхийн төлөө тэмцэгчид "Украины эрх баригчид дайны гэмт хэргийн мөрдөн байцаалтад чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг хадгалах арга хэмжээ авах ёстой" гэжээ.

Үүнд, мэргэжлийн шалгалт хийх хүртэл булшны газрыг бүслэх, оршуулахын өмнө цогцос болон ойр орчмын газрын зургийг авах, үхлийн шалтгааныг бүртгэх зэрэг арга хэмжээ авах ёстой аж. Мөн тэд хохирогчдын нэрсийг аль болох бүртгэж, гэрчүүд болон Оросын цэргүүд үлдээсэн байж болзошгүй материалыг олж тогтоох ёстойг хэлжээ.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж