Ноолуур килограмм нь 60 мянган төгрөг болж буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.18-нд нийтлэгдсэн

Ноолуур килограмм нь 60 мянган төгрөг болж буурчээ

Ноолуур килограмм нь 60 мянган төгрөг болж буурчээ

Монгол Улс 27 сая тоо толгой ямаатай бөгөөд малчид нийт орлогынхоо 60-70 хувийг ноолуураас бүрдүүлдэг. Цар тахлын жилүүдэд ноолуурын үнэ килограмм нь дээд тал нь 150-160 мянган төгрөгт хүрч байв. Харин энэ хаврын тухайд ноолуурын үнэ буурч, 60-90 мянган төгрөгт хүрчээ. Өнгөрсөн 2021 онд ноолуур үнэтэй хэрнээ зах зээлийн эрэлт ховор учраас авах цэг бага байв. Гэтэл энэ жил ноолуурын худалдаачид ихэссэн ч авах үнэ хоёр дахин хямдарчээ.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 85 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж.

Харин ямааны арьс өлөнтэйгөө 30-36 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 4000 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 15 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 8000  төгрөгийн үнэ ханштай байна. Ноолуур болон бусад түүхий эдээс гадна махны үнэ хямдарсан байна.

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр махны жижиглэнгийн үнэ 1000-3000 төгрөгөөр хямдарчээ.

Махны үнэ ханш өнгөрсөн сарыг хүртэл тогтвортой өсч байсан. Учир нь хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр байсан юм. Хэдийгээр нөөцийн мах гарч Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахад анхаарна гэдгийг мэдэгдсэн ч зах, худалдааны төвүүдэд махны үнэ буураагүй. Харин энэ долоо хоногт нөөцийн мах худалдах цэгүүдийг нэмснээр махны үнэ бууж эхэлжээ. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 13500-15500 төгрөг, хонь болон ямааны мах 10500-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 500-2000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Мөн МХЕГ, ХХААХҮЯ зэрэг байгууллагууд мах бэлтгэл болоод үнийн хөөрөгдөлд анхаарч байгаагаа мэдэгдсэн юм.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 12000-13000 төгрөг, цул нь 13500-15500 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 8500-9000 төгрөг, цул нь 9500-10500 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 10500-12500 төгрөг, цул мах нь 11000-12500 төгрөг,
  • Адууны  мах 9500-10500 төгрөгийн ханштай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж