Баянхонгорын уран бүтээлчид хамтран “Бидний хайртай Хонгор нутаг” тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.19-нд нийтлэгдсэн

Баянхонгорын уран бүтээлчид хамтран “Бидний хайртай Хонгор нутаг” тоглолт хийнэ

Гурван бүсийн цэнхэр нутаг Баянхонгор аймгийг үүсгэн байгуулсны түүхт 81 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Баянхонгор аймгийн уран бүтээлчид түүхт ойд зориулан “Бидний хайртай Хонгор нутаг” тоглолтыг зургаадугаар сарын 2-нд “UB пласе”-ын концтертын их танхимд 19.00 цагт хийнэ.

“Гурван бүс” уран бүтээлийн нэгдэл, Баянхонгор аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн Сумдын нутгийн зөвлөл, “Номгон хайрхан констракшн” ХХК хамтран зохион байгуулж буй тоглолтод Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, С.Гантөмөр, Н.Баярмаа, Д.Доржготов, гавьяат жүжигчин, “Хурд”-ын Д.Отгонбаяр, “Маск”-ийн М.Баярмагнай, Соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж, Г.Жанцансамбуу, В.Батзориг, Д.Отгонжаргал, Ш.Наранчимэг, Н.Наранбаатар /Наагий/ тэргүүтэй урлаг, соёлын алдартнууд, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 86684444, 86805411, 95805411 дугаараас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж