Сурагчдын 19 дүгээр олимпын наадам буюу "Гимназиад-2022" Франц улсад эхэллээ. Энэ удаагийн наадамд нийт 69 улсын 3662 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн жүдо бөхийн төрлөөр хоёр тамирчин, нэг дасгалжуулагч эх орноосоо мордсон.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд өрсөлдсөн Б.Батдаваагийн хувьд өчигдөр/2022.05.17/ нэгдүгээр тойрогтоо Казахстаны тамирчин Орынбассар Талгаттай учраа таарч, дийлджээ. Харин хоёр дахь барилдаанаа Алжирын Буджеллал Вассимс Диас Эддинегийн эсрэг хийн мөн ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Харин эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Номингийн хувьд маргааш барилдана.
"Гимназиад-2022" сурагчдын олимп нь энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэн явагдана. Наадам дараах төрлүүдээр болж байна.
Холбоотой мэдээ