“Улаанбаатар смарт карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулж, 2015 оны долдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор “U money” картаар иргэд зорчиж эхэлсэн юм.
Нийтийн тээврийн татаас 2015 онд 53 мянган тэрбум төгрөг байсан бол энэ жил 185 тэрбум төгрөг болсон байна. Нэмэлтээр 130 мянган тэрбум төгрөгийн татаастай болсон нь цэвэр смарт карт нэвтрүүлсэнтэй холбоотой хэмээн Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Мөн тэрбээр "Улаанбаатар Смарт Карт” компанид санхүүгийн шалгалт оруулъя гэхээр боломжгүй. Тооцоо судалгаа датанууд нь бүгд Өмнөд Солонгос руу явдаг. Нийтийн тээврийн зорчих нийт иргэдийн тоо баримтууд бүгд Өмнөд Солонгос руу явж байгаа тул бидэнд ямар судалгаа статистик мэдээлэл байдаггүй.
Манай улсын үндэсний компаниуд ялангуяа, технологийн дэвшилтэд компаниуд смарт картыг хийх бүрэн боломжтой гэж үзэж байна. Технологи, техникийн ICT группууд бүх шийдлийн гарсан байгаа тул эдгээр компаниудтай хамтарч Улаанбаатар хотын нийтийн тээврийн цахим шинэчлэлтийг хийхээр төлөвлөж гэрээ хэлэлцлийн шатандаа явж байна" гэв
Б.ЭНХСАНАА